Арьсан Эдлэлийн Будагны Ачаар Шинэ Түрүүвчтэй Болчлоо

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/03/21

Миний найз надад маш гоё арьсан түрүүвч бэлэглэж байсан. Мэдээж удаан хэрэглэсний дараа өнгө нь халтардсан байсныг мань хүн угаалгын машинд угаавал өнгө орно гэж бодоод хийчив. Тэгсэн бүүр баллаад түрүүвчийн маань өнгө гандаж бас хээ нь алга болсон байлаа. Би хийсэн зүйлдээ харамсаад ажил дээрээ авчирч засварласнаар арьсан эдлэлийн будагны гайхамшгийг жинхэнэ мэдэрлээ. Үнэхээр тэрний ачаар л би шинэ мэт түрүүвчтэй болсон доо. Ингээд яаж хийсэн бэ гэж та бүгд маш их сонирхож байгаа байх тэрийгээ хэлж өгье.

Арьсан эдлэлийн будгийг хэрэглэхэд маш амархан яг л энгийн акрилан будаг шиг хэрэглэнэ. Зүгээр арьсан эдлэл дээр хэрэглэгддгээрээ л онцлогтой. Суурь өнгөө порлон ашиглан арьсан дээрээ товшиж өгнө. Давхарлаж будах бол яг цагийн зайтай хатаагаад будаарай.

Хатаасны дараа би сарнайны товгор нь харагдахгүй байх гэж бодож байсан. Гэвч сарнай нь үл ялиг харагдаж байсан бөгөөд хүрээнийх нь дагуу сарнай болон навчийг будаж тодруулж өгсөн.

Ингээд хуучирсан муухай түрүүвчээ шив шинэ мэт болгож чадсандаа маш сэтгэл хангалуун байна. Та бүхэнд бас энэ боломж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд