Аяга Данхны Суурь

page setup instructions

the left hand column on this page is divided into left and right portions

They are each set with the responsive settings tab to behave correctly when on a small screen

The coloumn setting withing each ROW need css class setting to be “left-column-left” and “left-column-right”

When moving things around make sure they retain the correct settings.

Урлалын нийтлэгдсэн огноо: 2016/10/27

Энгийн л цагаан бичгийн цаасыг ороогоод эрүүл мэндэд ээлтэй аяга таваг болон цайны данхны суурийг декупажилж хийсэн зүйлээ танилцуулж байна.

Бичгийн цаасаа 2 см-ийн өргөнтэйгөөр уртааш нь зүсэж бэлдэнэ. Бэлдсэн цааснуудаа голоор нь 3 нугалаад нэг өнцгөөс нь эхлэн хуйлж эхлэнэ. Энэ мэтчилэн цааснуудаа хуйлж том жижиг олон ширхэг бөөрөнхий бэлдэнэ. Бэлдсэн бөөрөнхий цааснуудаа дуртай өнгөөрөө будна. Декупажийг хийхэд суурь өнгө маш чухал байдаг.

Анхлан суралцагсад цагаан, цайвар шаргал өнгийг сонгож хэрэглэвэл илүү амар байдаг. Учир нь суурь өнгө цайруу байх тусмаа сальфетканы дүрс илүү тодорч гарч ирдэг байгаа.

Би цайвар шаргал буюу Buttermilk Americana будгийг суурь өнгөөрөө сонгосон.

Бэлэн болсон бөөрөнхий цааснуудаа будгаараа будаж хатсаных нь дараа нь хооронд нь цавуугаар наана. Ингээд сонгосон дурын хээтэй сальфеткаа наана.

Би үүнийгээ зуслангийн байшиндаа зориулж урласан минь энэ билээ.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд