Би өөрөө кофе уух нээх дуртай биш ч гэсэн үе үе уудаг. Харин ээж маань кофе уух маш их дуртай. Иймээс ээждээ зориулж кофены үрээр хийсэн цаг бэлгэлмээр санагдав.
- Americana Акрилан будаг /white, glorious gold/
- Americana шохойлог будаг /inheritance/
- Декупаж мидиум /napkin, outdoor/
- Fast grab цавуу
- Салфетка
- Модон хавтан
- Кофены үр
- Бийр. порлон
Модон хавтангаа цагаан акрилан будгаар 3 удаа давхарлаж будна. Энэ явцдаа хөнгөн зүлгүүрдээрэй.
Модон хавтангийнхаа голыг олоод салфеткаа декупаж мидиум ашиглан наагаарай.
Салфеткан дээрээ декупаж мидиум түрхэж бэхжүүлээд хатсаны дараа дахин зүлгүүрдэнэ.
Шаргал шохойлог будгаар хүрээ хийж будахдаа дотор талын зураг уруу илүү гаргаж будахаас болгоомжлоорой
Одоо харин 12ш кофены үрээ алтлаг шаргал өнгөөр будаад Fast grab цаавуугаар цагийн зүүний дагуу наагаарай
Хамгийн сүүлд нь хавтангийнхаа голд цоолоод цагны эд ангиа угсраарай
Ингээд та гэртээ эсвэл гал тогоондоо өөрийн бүтээсэн цагтай боллоо.
Бүх сэтгэгдлийг үзэх