Аз Жаргалаа Хуваалцая

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/07/29

Сэтгэлээс урласан бяцхан зүйл ч таныг аз жаргалтай болгодог.

Та өмнө нь хуйлмалын цаасаар урлаж үзсэн үү? Энэ миний бие даан урласан анхны хуйлмал урлалын бүтээл. Би багадаа зураг зурах бүртээ цэцэг түрүүлж зурдаг байсан зуршил маань энэ удаа ч нөлөөлөв.

Хүүхэд байхдаа яг л ийм цэцэг зурдаг байсан даа…

Цэцгээ Урлацгаая

Та хамгийн түрүүнд хуйлмалын цаасаа ороож сураарай. Нэгэн жигд дугаригийг ороож сурсанаар энэ урлалыг сурах эхлэл маань тавигдаж байна гэсэн үг.

Хүрээ Хийгч багажыг ашиглаж цэцгийн дэлбээг урлалаа. Тойрог хэлбэртэй ороосон цаасаа нэг талаас нь чимхэж дусал мэт хэлбэрт оруулах хэрэгтэй. Энэ багаж маань цэцгийн дэлбээнүүдээ ижил хэмжээтэй урлахад маань маш их дэм боллоо.

Энэ цэцгийг урлахад хамгийн гол зүйл нь цэвэр нямбай цавуудаж наах юм. Цавуунаасаа зүүний үзүүрээр багахан авч ашиглахад л болно.

Зөвлөмж: Хэрвээ та цавуугаа маш бага ашиглахгүй бол хичнээн үзэмжтэй зүйл урласан ч хэт нялсан цавуу таны урлалыг гутаах болно.

Их биеэ Maya gold будгаар (orange-gold) жигд будаад хатсаны дараа нь Maya gold (silver) будгаар цэцэгнийхээ арын  фоныг хэсэгчлэн будна.

Ингээд хатсаных нь дараа цэцгээ маш чамбай нааж өгөөрэй.

Та хүссэн үгээ тамгалж болно эсвэл фломастераар бичсэн ч болно шүү.

Анхаарах зүйл: Хатуу цаас маань будсаны дараа нумраад хатчихсан. Яаж ч хатуу зүйл дээр нь тавьсан нумарсан хэвээрээ. Харин ард нь шохойн самбар болгож янзалсан аргелит давхарлаж наагаад  асуудлаа шийдэж чадлаа.

Ингээд зүгээр нэг ханын чимэглэл биш өдөр тутамд хэрэг болох тэмдэглэлээ бичих самбартай боллоо.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд