Хүүхдийн Анхны Христмас

page setup instructions

the left hand column on this page is divided into left and right portions

They are each set with the responsive settings tab to behave correctly when on a small screen

The coloumn setting withing each ROW need css class setting to be “left-column-left” and “left-column-right”

When moving things around make sure they retain the correct settings.

Урлалын нийтлэгдсэн огноо: 2016/12/17

Өнгөрсөн шинэ жилээр би амаржаад удаагүй эгчийндээ зочилсон юм. Эгчийн маань гацууран дээрх нэгэн тоглоом өөрийн эрхгүй харцыг минь булаав. Тэрхүү тоглоом гялгар ягаавтар өнгөтэй, шинэхэн мэндэлсэн охинд зориулсан, дээр нь Baby’s First Christmas буюу Хүүхдийн Анхны Христмас гэсэн бичигтэй байсан юм.
Би урьд нь ийм онцгой тоглоом харж байгаагүй болохоор тэрхүү тоглоомыг харахдаа тухайн жил мэндэлсэн бяцхан дүү нартаа өөрөө урлаж өгвөл ямар гоё бэлэг болох бол гэж бодсон юм.

Дүү нар маань том болоод Наара эгч надад энэ тоглоомыг хийж өгч байсан гээд гаргаад ирвэл мөн гоё байхдаа. Ямартай ч хийхийг хүсч байсан урлалын санаагаа ашгүй нэг ажил хэрэг болгох боломж гарлаа.

Урлалдаа би гадуур хямдхан зардаг хүүхдийн зөөлөн бөмбөг сонголоо.

Бөмбөгөө эхлээд Chalky Finish будгаар порлондож 2-3 удаа будна.

Хатсных нь дараа хайчилсан дүрсүүдээ matte декупажны мидиумаар наана.

Дээр нь Glitter буюу саатай декупажны мидиум 3-4 давхарлаж түрхэнэ. /Picture 2/

Ингээд маш нарийн үзүүртэй бийр авч “Хамгийн Анхны Христмас” гэж гараараа бичнэ.

Мөн Шингэн Сувдаар хоёр гурван цэг гаргаж чимэглэлээ. Мөнгөлөг өнгийн Шингэн сувдаар 2016 гэж бичлээ.

Эцэст нь улаан өнгийн туузаа бантик болгоод тоглоомныхоо орой дээр The Ultimate цавуугаар наалаа. Мөн бантикныхаа голын хэсэгт утас оруулж өлгөдөг болголоо.

Би удахгүй энэ жил төрсөн найзынхаа охинд энэ тоглоомыг бэлэглэх гэж байгаадаа маш их баяртай байна. Хэрэв танд энэ санаа таалагдсан бол туршаад үзээрэй. Мөн урласан тоглоомныхоо зургийг хуваалцахаа бүү мартаарай.

Зөвлөмж:

  • Бөмбөг зөөлөн, хонхойж ордог тул анх будаг түрхэхэд бага зэрэг хагарч байсан. Гэхдээ декупажны мидиум хэрэглэсний дараа асуудал бүрэн шийдэгдсэн. Түүнчлэн танд Multi-Surface акрилан будгийг сонгохыг зөвлөж байна.
  • Үг бичих хамгийн хэцүү байлаа. Иймд эхлээд ноорог цаасан дээр хэд хэдэн удаа үгээ бичиж туршаарай. Хэрэв та хүсвэл тухайн хүүхдийн нэрийг ч бичиж болно шүү дээ.

Санамж:

Энэ тоглоом зөвхөн чимэглэлийн зориулалттай тул хүүхдээр бүү тоглуулаарай.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд