Баглаж Будах Олон Хувилбарууд

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/01/06

Энэ удаа би олон төрлийн өнгө ашиглахаас татгалзаж, Procion MX бүтээгдэхүүнээс хоёр төрлийн ногоон өнгө болох Avacado болон Olivegreen – ийг сонгосон бөгөөд эдгээр өнгөнүүд дээр Ecru өнгийг нэмж яльгүй цайвар өнгөтэй болгосон. Хийх гэж буй загварт маань Ecru өнгө тийм ч их өөрчлөлт авчраагүй бөгөөд хэрэв та турших гэж байгаа бол  дээр дурдсан хоёр ногоон өнгийг ашиглахыг санал болгож байна.

Цулгуй даавуутай хослуулж хийх нь таны загварыг илүү мэргэжлийн түвшний болгож харагдуулах болно. Би Avacado өнгийг загварынхаа цулгуй өнгөөр сонгосон юм. Цулгуй даавуу болон уяж будах зааварчилгаануудыг доор тайлбарлав.

  • Procion MX будаг: avocado, olivegreen (сонгох боломж Ecru)
  • Давс: цулгуй өнгөтэй даавууны жин х 0.8гр
  • Цулгуй даавуунд зориулсан сода: даавууны жин х 0.09гр
  • Уяж будахад зориулсан сода: нэг литр ус бүрт 70 гр содны уусмал (даавууг бүхэлд нь уусгах хангалттай уусмал хэрэгтэй гэхдээ үлдэгдэл хэсгийг нь ахин ашиглаж болно)
  • Уяж будахад Procion MX: өнгө бүрт 60 мл ус болон жижиг халбагаар ¼ – ½ хэмжээтэй будаг
  • Цулгуй даавуу будахад Procion MX: 30мгр усаа даавууны жинд үржүүлнэ. Литр ус бүрт сонгосон будагнаасаа жижиг халбагаар ¼ хэмжээтэйг нэмнэ.
  • Гялгар бээлийгээр гарын арьсаа хамгаалах мөн гялгар уутаар ажлын ширээгээ бүрэх

Хийх арга:

Уяж будах:

Уяж будах даавуугаа дөрвөлжин хэлбэрээр хайчилна. Даавуугаа усанд нэвт норгосны дараа усыг сайтар мушгиж ширээн дээр тавина. Хүссэн хэлбэрт оруулж эвхэсны дараа резинэн боолтоор сайтар баглаж бооно. Эдгээр видео бичлэгт мушгирсан болон дугариг (бөөрөнхий) хэлбэртэй болгон боож байгааг харуулсан юм.

Уяж боосон даавуугаа содатой уусмалд дор хаяж 30 минут байлгана.

Энэ хооронд уяж будахад зориулсан будгаа бэлтгэнэ. Өнгө бүрт 60 мл будаг хэрэглэх нь цөөн хэдэн даавуу будахад хангалттай хүрэлцэнэ. 60 мл ус бүрт  жижиг халбагаар ¼ – ½ хэмжээтэй будаг хэрэглэнэ. Уяж будахад  хошуутай (цорготой) жижиг сав маш тохиромжтой байдаг. Дараагийн видео бичлэгт энэ загварыг будах будгийг хэрхэн хийж байгааг харуулсан юм.

Зөвлөгөө:

  • Будаг ашиглахдаа ХУУРАЙ халбага хэрэглээрэй. Будагтай саванд яльгүй жаахан чийг оруулах юм бол будагны шингэх чанар богиносоно.
  • Будаг солих хооронд халбага бохирдохоос сэргийлж халбагаа байнга угааж хатаана. Бас ширээн дээр үлдсэн будагны толбонуудыг арилгаж цэвэрлээрэй –нойтон салфетка ашиглах нь маш зохимжтой.
  • Хаягдал цаасаар цорго хийх нь будгаа саванд юүлж хийхэд тус болно. Гэхдээ будаг болгонд тусдаа цоргонууд ашиглаарай.

Гялгар бээлий өмсөөд баглаж боосон даавуугаа сайтар шавхасны дараа гялгар

уутан дээр юмуу түмпэнд хийж тавина. Хуванцар саванд үлдсэн содатой уусмалаа хадгалж дараагийн удаа ашиглаж болно.

Одоо бэлэн болсон будгаараа уяж боосон даавуугаа будна. Би 3 өөр төрлийн өнгө ашигласан бөгөөд хэрэв та илүү олон эсвэл цөөн өнгө хэрэглэх байсан ч ижил зарчмаар хийнэ.

ЗӨВЛӨГӨӨ: Хэрэв та даавууныхаа цулгуй цагаан өнгийг харахдуулахыг хүсэхгүй бол эвхэж хуйлсан даавууны завсаруудаар будагтай савны хошууг сайн лав хийж будаарай.

Дууссаны дараа будсан даавуугаа гялгар уутаар бүрж хэсэг зуур орхино. Будгийг үйлдвэрлэгчийн зааврын дагуу 12-24 цаг хатаана гэж бичсэн байсан ч би 2 цаг хатаасны дараа хангалттай сайн будаг орсон байсан.

Хатаах шаардлагатай хугацаа дууссаны дараа хүйтэн усаар зайлж бүх баглаа боолтуудыг салгаж авна. Халуун усны хэмийг бага багаар ихэсгэх ба зайлж буй усны өнгө тунгалаг болтол нь зайлна.

Цулгуй Даавуу будах:

Будагтай уусмалаа даавууг чөлөөтэй хольж хутгах хангалттай том түмпэнд хийж бэлтгэнэ. Хэмжиж тооцоолсон усан дотроо давсаа хийнэ. Давсаа уустал нь хутгаад дээрээс нь будгаа хийнэ. Давс болон будаг бүрэн ууссан эсэхийг сайн шалгана. Бүлээвтэр ус ашиглах нь илүү хурдан хялбар уусахад тустай.

Даавуугаа будагтай усанд бүрэн далд ортол нь хийж сайтар зайлаарай. Будагтай шингэн нь бүх нугалаасуудын дундуур сайн нэвтэрч нэвчиж байгаа эсэхийг сайтар шалгаарай.

20 минут байлгасны дараа уяж багласан даавуугаа олон дахин эвхэж нугалах ба эцэст нь будаг бүх даавуунд жигд шингэж орсон эсэхийг лав шалгаарай.

Заасан минут дуусах үед будагтай уснаас гаргаж аваад сода нэмж хийгээд сайтар хутгана.

Даавуугаа буцааж хийгээд 30 минут хүлээх зуураа олон дахин бүлж зайлна.

Минут дууссаны дараа цэвэр усаар зайлах ба халуун усны хэмийг бага багаар ихэсгэж усны өнгө тунгалаг болтол нь зайлна.

Яг энэ мөчид будганд оруулсан бүх даавуугаа угаалгын машинаар угаагаарай. Машинаар олон удаа угаах нь илүүдэл будгийг арилгахад тустай байх болно. Өөр нэг арга нь угаалгын нунтагтай усанд 30 минут хэртэй дэвтээсний дараа машинаар угааж сайтар зайлах хэрэгтэй.

Даавуунуудаа хатаасны дараа таны урлал бэлэн болох нь энэ.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд