Багшаа Дуулъя

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/08/25

Зуны зугаатай өдрүүд дуусч, хичээл сургуульдаа орох цаг дөхлөө шүү. Хөөрхөн хүүхдүүд маань ангийнхаа багш, анд найз нартайгаа уулзах мөчөө хүлээн догдлоод, ээж аавтайгаа хичээлийн бэлтгэлээ хийгээд завгүй байдаг шүү дээ. Энэ завгүй үед маш хялбархан, бас бүтээлч байдлаар багшдаа барих бэлэгний санааг та бүхэнтэй хуваалцъя.

Хуучин жаазаа будаад шинэ мэт болго

Жаазныхаа хүрээг хар өнгийн акрилан будгаар 2-3 удаа давхарлан будлаа.

Жаазныхаа дотор суурийг нь улбар шар өнгийн акрилан будгаар будав.

Товойлгодог зуурмагаас бага зэргийг авч цагаан өнгийн акрилан будагтай холиод, түүнийгээ цоолбор дээрээсээ түрхэж хүрээ чимэглэл хийлээ.

“Багшаа Дуулъя” дууны үг, нотыг хэвлэж гаргаад дээрээс нь өөр нэг бичгийн цаасыг 1 см-ийн зайтай тавьж байгаад Distress ink тамганы өнгөөр уусган будна. Ингэж будвал шугамдсан юм шиг жигд хүрээ үүснэ.

Үүнийгээ суурин дээрээ хэрма туузан цавуугаар наана.

Ингээд сууриа жаазлаад л багшдаа барих бэлэг маань бэлэн боллоо.

Багш нарт ихэвчлэн чихэр, шоколад, цэцэг өгдөг ч энэ удаа арай өөр, бүтээлч бэлэг өгвөл гоё биз дээ. Та ч гэсэн хүүхдийнхээ багшид өгөх бэлгээ ингээд урлаж болно шүү.

Танд сонирхуулах өөр бараа

Танд сонирхуулах өөр урлал