Багваахай Цэцэг Бүх Зүйлд Ач Тустай

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/01/11

Манай Жүли бидэнд 7 хоног бүр challenge өгч биднийг илүү бүтээлч болоход тусладаг юм. Тэгвэл энэ удаагийн сэдэв нь “Юу ч байж болно” гээд хэлээд авав. Тодорхой сэдэв өгөхөд амар байсан, гэтэл энэ удаа маш олон сонголт дунд төөрөлдөв. Харин би видео бичлэг үзэж байгаад Jay Lee болон Marimismallart-н  бичлэгүүд их таалагдлаа. Тэгээд багваахай цэцгийг 00-н цаасны голоор зурж үзсэн юм.

Тэгэхээр ер нь бол маш амархан 00-н цаасны голыг сарзайлган хайчилна. Тэр чинь чиний хэрэглэх багаж болно.

Би будаг сонгохдоо матт байлгахын тулд Chalky Finish шохойлог будгыг хэрэглэсэн. Суурь цаасаа будхаасаа өмнө Жессо-гоо түрхээрэй. Сууриа remembrance өнгөөр будсан. Сарзайлгасан багажаа будгандаа дүрээд үндсэн суурин дээрээ товшино. Би цэцгээ будахдаа treasure болон everlasting хоёр өнгөө хооронд нь хольж хэрэглэсэн шүү. Будгаа холихдоо ихэнхидээ everlasting буюу цагаан өнгөө илүү хийж зургандаа өнгө оруулсан.

Ингээд та ч гэсэн цаг нь тулсан бүтээл хийх хэрэгтэй бол намайг эсвэл Jay Lee-г дагаад хийгээрэй. Маш хялбар бас амархан!

Нэмээд та бүгдэд багваахай цэцгийн талаар 10 сонин хачин хэлж өгье:

  1. Багваахай цэцэг бол уламжлалт биеийг тамиржуулах ургамал мөн
  2. Эмийн багваахай нь Герман, Францад хүнсний ногоо гэж тооцогддог
  3. Багваахайн навчийг ашиглаад нунтаглаж усаар хандлан ууж болно
  4. Багваахайн навчийг давстай усанд хийж байгаад салат хийж идэж болно
  5. Багваахай цэцэг их ургавал бороо ховор, зуншлага муу болохын шинж тэмдэг
  6. Багваахай олон наст ургамал тул тасалгааны нөхцөлд тарьж ургуулан ашиглаж болно
  7. Багваахай цэцэг нь арьсаа хамгаалж, өнгөлөг харагдах жоронд багтсан байдаг
  8. Багваахай цэцэг цөс болон элэгний хамгийн сайн эмч мөн.
  9. Багваахайн үндсийг хоолны дуршил нэмэгдүүлэх, өтгөн хаагдах, чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэдэг
  10. Багваахайн навчыг хавар эрт амин дэмээр баялаг үед нь авч, амин дэмийн дутагдалд орсон хүнд нөхөн сэргээх эмчилгээнд хэрэглэнэ

Харин одоо та ч гэсэн Жүлигийн хэлсэн Challenge-г хийх гээд үзээрэй. Та цагийг сайхан өнгөрөөнө гэдэгт итгэлтэй байна.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд