Байгал орчиндоо ээлтэй амьдарцгаая

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/04/07

Та хэрэггүй шилээ хогийн савруу хийх гэж байна уу? Тэгвэл та түр азнаад миний блогт анхаарлаа хандуулна уу. Манай дэлгүүрт зарагддаг шилний будгаар хаягдал шилийг хэрхэн өөрчилж буцаан ашиглаж болохыг танд тайлбарлая.

Хаягдал шилийг сайтар угаана.

Ногоон өнгийн будгийг хар будагтай хольж навчныхаа нэг талыг хийнэ. Нөгөө талыг нь шар өнгийн будгаар хийгээрэй. Навч хийхдээ нарийхан бийр ашиглаарай.

Навчнуудаа өөрийн дураар хаана ч хамаагүй зурна. Бас хэмжээний хувьд том жижиг ямар ч байж болно.

Нэг татлагын техник ашиглан цэцэг зурцгаая. Ягаан болон цагаан өнгийн будаг ашиглан цэцэг хийнэ. Ингэхдээ том бөөрөнхий бийрийг ягаан будагт дүрээд илүүдлийг нь арилгаад үзүүрийг нь цагаан будагт бага зэрэг дүрж зурагт харуулсан цэцгийг хийнэ. Дээрх үйлдлийг дэлбээгээ хийх болгондоо давтан хийнэ. Бэлэн болсон цэцэгний голд бийрнийхээ араар хар цэг тавина.

Нөгөө шилэн дээрээ цэнхэр өнгийн цэцгийг дээрх дарааллаар хийнэ. Ингэхдээ мөн адил эхлээд навчаа хийгээд дараа нь цагаан болон цэнхэр өнгөөр нэг татлагын техник ашиглан түрүүчийн шилэн дээрх ягаан цэцэгстэй адилхан цэцэгс зурж шилээ чимээрэй.

Хийж дуусаад 4 хоног хүлээсний дараа шарах шүүгээнд 162 градуст 30 минут шарж бэхжүүлээрэй.

Ингээд таны хос ваар бэлэн боллоо. Одоо та гэрийнхээ хаана ч байрлуулж гэрээ чимж болох юм. Мөн дотор нь жижиг гэрэл асааж ч болох юм. Танд амжилт хүсье.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд