Балетны тамгаа бодит хэмжээнээс нь жижгэрүүлж утасны зүүлт, түлхүүрний оосор хийх нь бидний дараагийн өгөх санаа юм.
- Балетны гутлан тамга
- Memento тамганы өнгө
- Frost Shrink Plastic буюу хагас тунгалаг агшдаг цаас
- Heat Gun буюу халуунаар төөнөгч багаж
- Хайч
Ердөө хэдхэн хормын дотор үр дүнгээ харах боломжийг олгодог агшдаг цаасыг хэрэглэхэд тун амархан бөгөөд зур/тамгал+буд+хайчил+агшаа гэсэн дарааллаар хийгддэг.
Хормын дотор л таны зурсан тамгалсан дүрс тань жижигсэх болно.
Би ч мөн адил өөрийн балетны тамгаа жижигсгэж утасны зүүлт хийж утсаа гангалаад авлаа.
Харин та агшаахаасаа өмнө нүхлэхээ мартуузай.
Бүх сэтгэгдлийг үзэх