Балетны тамгаар урлах санаа 3-Дэвтрийн хавтас хийх

page setup instructions

the left hand column on this page is divided into left and right portions

They are each set with the responsive settings tab to behave correctly when on a small screen

The coloumn setting withing each ROW need css class setting to be “left-column-left” and “left-column-right”

When moving things around make sure they retain the correct settings.

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/01/12

Хүн бүр л өөрийн гэсэн онцгой зүйлтэй болохыг хүсдэг тийм үү. Ажил хэрэгч, уран бүтээлч, сурагч оюутан гээд л хүн бүрийн өдөр тутмын хэрэглээнд яах аргагүй дэвтэр байдаг шүү дээ. Гялс нэг юм тэмдэглэж авах хэрэг бишгүй л гардаг. Заримдаа бид нарт ямар нэг юм бичих, хийх онгод хэрэгтэй байдаг шүү дээ. Яг л тэр үед чинь таньд тус болох зүйл бол өөрийн гараар урласан цор ганц дэвтрийн хавтас хийх юм. Хараад л өөрийн мэдэлгүй онгод авахаар тийм л онцгой зүйлийг урлах боломжтой.

Би өөрөө Distress Ink тамганы өнгөд маш их дуртай учраас бараг бүх л урлалдаа багтаахыг хүсдэг. Тийм ч учраас мөн л энэ урлалдаа тамганы өнгөө мартсангүй.

Энэхүү тамганы өнгөөр би хүссэн өнгөө хооронд нь уусгалттай будаж, дээр нь даврарлаж хэдэн ч өнгөөр түрхэж будаж болдог. Ингэснээр хаана ч байхгүй давтагдашгүй өнгө минь гардаг болохоор би дуртай байдаг юм.

Мөн дэвтрийн хавтас дээрээ би Perfect Pearl буюу төгс сувд нэртэй гайхалтай боронзон нунтаг будгийг ашигласан нь дэвтрийг минь илүү чимж өгсөн байгаа биз. Цаана нь үл мэдэг гялтгар туяа өгдөгөөрөө төгс сувд маань онцлоготой билээ.

Та бүхэн ч гэсэн өөрийн бүтээлч сэтгэлгээгээрээ давтагдашгүй зүйлсийг урлаарай.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд