Зуны бороотой өдөр банштай цай уух дургүй хүн байхгүй гэдэгт би итгэж байна. Гэхдээ худалдааны биш өөрөө хийсэн банш байвал илүү сайхан шүү дээ. Хэрэв та банш чимхэж чаддаггүй бол ажлыг чинь хөнгөвчлөх арга байна. Тэр бол баншны хэв. Харин баншны хэвийг хаанаас олох вэ? Санаа зоволтгүй та өөрөө хийж болно. Хэрхэн хийх аргыг нь би одоо танд хэлж өгье.
- 30*20 см хэмээтэй хушин банз
- Харандаа
- Шугам
- Өрөм
- Сийлбэрийн хутга
- Зүлгүүр
- Жижиг хуурай
Хийсэн хэвээрээ банш хийхдээ элдсэн гурилаа нэг захыг нь хэвэн дээр байхаар нөгөө захыг нь махаа хийсний дараа хучихаар тааруулна. Эсвэл 2 хэсэг элдсэн гурил ч ашиглаж болно.
Одоо үлдсэн гурилаараа хучиж элдүүрээр чанга даран ирмэгүүдийг хооронд нь наалдуулах болон баншнуудаа нэг нэгээрээ салгаж болохоор болгоно.
Ингээд таны банш бэлэн боллоо. Энэ баншинд материал маш бага ордог бөгөөд эдийн засгийн хувьд маш үр дүнтэй. Хэвээ өөрөө хийх нь ч маш сонирхолтой бөгөөд хийж дуусаад та өөрөөрөө бахархах болно. Ингээд танд амжилт хүсье.
Бүх сэтгэгдлийг үзэх