Баяр Хөөр Авчрах Сандлын Бүтээлэг

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/07/15

Та өөрийн гараар будсан даавуугаараа ямар нэг зүйл урлахыг хүсч байна уу? Чухам ямар өнгөөр юу урламаар байна вэ? Тэгвэл танд туслах нэгэн бүтээгдэхүүнийг туршиж үзсэнээ тантай хуваалцая. Саяхан манай дэлгүүрт ирсэн Transfer Colour даавууны будаг миний сонирхлыг ихэд татсан тул жижигхэн ч хамаагүй зүйл урлахаар шийдлээ. Уг будагны онцлог нь цаасан дээр будсаны дараа халуун индүүгээр индүүдэж даавуун дээрээ буулгадаг юм. Даавуу нь нейлон /нийлэг/ материалтай байх ёстой бөгөөд хэрэв хөвөн даавуун материалтай бол Transfix-г түрхэж урлалаа үргэлжлүүлээрэй. Ингээд миний хийсэн сандлын бүтээлгийг хэрхэн бүтсэнийг сонирхоно уу.

  • Цэнхэр ягаан улаан өнгийн Transfer Colour даавууны будаг
  • Нейлон /нийлэг/ даавуу
  • Боодлын цаас
  • Бийр
  • Индүү
  • Тортны цаас
  • Хөвөн
  • Даавууны наалт
  • Ар хийх материал
  • Хүрээ хийх тор

Боодлын цаасыг нэгэн жигд хэмжээтэй зүсч бэлдэнэ.

Transfer Colour даавууны будгийг маш олон удаа сэгсэрч байгаад хэсгийг авч цаасаа будна.

Тортны цаасыг индүүдлэгийн ширээн дээр тавиад даавуугаа дээр нь тавина. Сайтар хатсан будагтай цаасыг доош харуулан даавуун дээрээ тавина.

Доош харуулсан будагтай цаасан дээрээ тортны цаас тавиад халуун индүүгээр 1,5 минут  индүүдэхэд будаг даавууруу шингэнэ.

Буусан будагны өнгө заавал цаасан дээрхтэй адил байдаггүй. Мөн аль хэсэгт нь бага хугацаагаар индүүдсэнээс үүдэж арай цайвар болдог.  Бас мэдээж таны цаасаа хэр зэрэг жигд будсанаас шалтгаалж өнгө нь тод болон бүдэг ордог.

Өнгөнд оруулсан даавуугаа нэгэн жигд хэмжээтэй болгон тайраад хооронд нь зүйж оёно.

Бүгдийг нь зүйж оёсны дараа индүүдээд ард нь наалт нааж өгнө. Өөр даагуугаар ар хийж  хөвөн тавиад жигдхэн хэрж оёно.

Хийсэн урлалаа тойруулан тор оёж өгөхөд таны бүтээл төгс харагдах болно.

Анхааруулга: Будгаа буулгахаар индүүдэж дуусаад халуун цаасаа даавуун дээрээ хамаагүй тавьж болохгүй. Учир нь будаг таны хүссэнээс өөр газарт буух магадлалтай.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд