Баяр Хөөр Минь

page setup instructions

the left hand column on this page is divided into left and right portions

They are each set with the responsive settings tab to behave correctly when on a small screen

The coloumn setting withing each ROW need css class setting to be “left-column-left” and “left-column-right”

When moving things around make sure they retain the correct settings.

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/11/16

Жэйс Криативынхан тойрон дамжуулах дэвтэр аялуулж байгааг та бүгд мэдэж байгаа байх. Энэ удаа надад Наараагийн маань дэвтэр ирсэн бөгөөд “Баяр Хөөр” гэсэн сэдвээр урласан урлалаа та бүгддээ танилцуулахад бэлэн боллоо.

Энэ хуудсан дах эрвээхэй тус бүрийг өөр техник ашиглаж хийсэнээс зарим техникийг сонгон танилцуулая.

Distress Ink ашигласан эрвээхэй

Хар өнгийн Memento тамганы өнгөөр эрвээхэй тамгалаарай

Lemon, Salty blue, Emerald green гэсэн 3 өнгийн Distress Ink-р эрвээхэйгээ голоос нь уусгаж будаад дараа нь хагардаг лакаа зузаан түрхэж хатаана.

2-3 цаг бүрэн хатсаны дараа улбар шар өнгийн акрилан будаг түрхэж өгнө. Будгаа хатахаас нь өмнө хуурай салфеткаар будгийг арчиж арилгана. Хагаралтын завсараар улбар шар өнгийн акрилан будаг орж таны эрвээхэйг өвөрмөц болгосон байгааг хараарай.

Бичигтэй цагаан эрвээхэй

Энэ эрвээхэйг энгийн аргаар урласан. Гол нь зөв урлалын багажыг сонгох нь чухал. Хэрвээ та декупаж хийж үзсэн бол энэ эрвээхэйг урлахад амархан байх болно. Филмийн цаасан дээр эрвээхэйний зурагтай салфетка декупаж мидиум ашиглаж наасан бөгөөд бүрэн хатсаны дараа дээрээс нь декупаж мидиум дахин түрхэж бэхжүүлэнэ. Хатсаны дараа нь эрвээхэйний дүрсний дагуу хайчлаарай.

Жижиг шар эрвээхэй

Шар өнгийн цаасан дээр эрвээхэйний дүрстэй тамгаар Memento purple өнгө ашиглан тамгаллаа. Вэрсамарк өнгөгүй тамганы өнгийг эрвээхэйдээ сайн товшиж түрхээд тунгалаг товойлгогч нунтагийг дээрээс нь асгаж өгнө. Эрвээхэй дээр тогтсон нунтагаа Heat tool ашиглан халуунаар төөнөнө. Ингээд таны эрвээхэй бэлэн боллоо.

Пергамэнтан цаасаар урласан цагаан эрвээхэй

Торон хээ үүсгэсэн цагаан эрвээхэйг урлахад танд пергамэнтан урлалын анхны мэдэгдэхүүн хэрэгтэй. Та пергамэнтан урлалын сургалтанд хамрагдаж болохоос гадна пергамэнтан цаас ашиглаж урласан бусад постуудыг уншиж танилцаарай.

Пергамэнтан цаасаар урласан ягаан, улбар шар өнгө хослосон алтлаг хүрээтэй эрвээхэй

Та пергамэнтан цаас дээр вэрсамарк өнгөгүй тамганы өнгөөр эрвээхэйгээ тамгалаарай. Тамгалсан эрвээхэй дээрээ алтлаг өнгийн товойлгодог нунтаг асгаж өгөөд тогтсон нунтагаа халуунаар төөнөгч багажаар халааж хайлуулна. Таны эрвээхэй товгор алтлаг хүрээтэй болно. Алтлаг хүрээний доторх хэсгүүдийг ягаан, улбар шар өнгийн маркеруудаар будаарай. Порлонон хавтан дээр эрвээхэйгээ доошоо харуулж тавиад товойлгогч багажаар ягаан, улбар шар өнгүүдийг товойлгож өгнө. Хамгийн сүүлд өнгөгүй саатай цавуугаар эрвээхэйгээ чимээрэй.

Хуудсаа чимэе

Distress Oxide тамганы өнгийг ашиглаж үзмээр санагдаад өөрийн эрхгүй суурь хуудсаа ногооноор будлаа. Distress Oxide тамганы өнгийг уусгаж будаж болохоос гадна будсаныхаа дараа ус шүршээд үзээрэй та гайхамшгийг харах болно. Perfect Pearl мөнгөлөг нунтаг маань Distress Oxide-ийн матт гадаргуутай маш гоё зохицож байна. Энэ техникийг хийхдээ суурь будгаа сайн хатсаны дараа Versa mark тамганы өнгөөр хээгээ тамгалаад Perfect Pearl нунтагаа түрхэж өгнө.

Дүүлэн нисэх эрвээхэйнүүд минь миний өнгөрсөн, одоо, ирээдүйгээр аялж баяр хөөрийг минь та бүгдтэй хуваалцах урлалын санааг илэрхийлж чадсан байхаа. Ингээд та миний урласан техникүүдийг туршиж өвөрмөц гоёмсог эрвээхэйнүүд урлаарай.

Танд амжилт хүсье.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд