Баяр Хөөрийн Дэвтэр

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/10/26

Нэг толгойноос хоёр толгой дээр гэдэг дээ? Бусадтай ярилцаж нэг нэгнийхээ үзэл бодлыг сонсож, аливаа зүйлийн талаар илүү өргөн ойлголттой болохдоо би баяртай байдаг. Иймд өөрийн тойрон дамжуулах дэвтрийнхээ сэдвийг “Баяр Хөөр” болгож, бусад хүмүүс энэ сэдвийн талаар юу гэж боддогийг мэдэж авахыг хүслээ. Энэ сэдвийн талаар би ч бас илүү өргөн ойлголттой болно гэж найдаж байна.

Аялах дэвтрийнхээ нүүрийг хэрхэн чимснээ сонирхуулъя.

Урлалаа эхлээд бор шаргал өнгийн Chalky Finish шохойлог будгаар будсан. Дараа нь зарим газарт нь шаргал акрилаар нэгэн сонирхолтой эффект туршиж үзлээ. Устай бийрээр шаргал өнгийн будгаа түрхэнэ. Хатаагүй байхад нь гараа норгож будсан хэсэг дээр ус дусааж өгнө. Ингээд хэсэг хугацааны дараа хуурай салфеткаар арчихад дуссан устай хэсэг нь салфетканд нэвчиж ийм өвөрмөц эффект үүсгэв.

Мөн амандаа зүрх зуусан шувууны зурагтай салфетка декупажилсан. Сууриа цагаан болговол зураг илүү тод харагдана. Түүнчлэн зүрхийг нь илүү тодруулахын тулд ягаан Шингэн Сувд түрхэв. Мөн шувуугаа цагаан балаар тойруулж зурав.

Товойлгодог зуурмагийг цоолбор тавьж түрхэхэд маш сайхан үр дүн гарав. Үүнийгээ бүдэг ягаан акрилан будгаар будаад дээр нь Ундрахынхаа цаасаар урласан 2 хөөрхөн цэцгийг наалаа. Цэцэгс нүүр хуудсанд маань амь өгөх шиг л санагдсан шүү

Дараа нь цагаан өнгийн балаар аялах дэвтрийнхээ сэдэв болох “Баяр Хөөр ” гэсэн үгийг бичсэн. Мөн хуудасныхаа ирмэгийг бороор будахад бараан харагдаж байсан тул цагаан балаараа энд тэнд нь 3 цэг тавьснаар хуудас маань арай өнгөлөг хөгжилтэй болов.

Хуудасны зарим хэсэг хоосон санагдсан тул декупажны мидиумаар утас наалаа. Ер нь Mixed Media буюу холимог техник нь холион бантан гэсэн үг юм байна гэж би болон манай ажилчид дүгнэсэн. хэхэ

Мөн акрилан будаг ашиглан навчны дүрстэй тамгаар хэд хэдэн удаа тамгалав

Ингээд дамжуулах дэврийн маань нүүр хуудас бэлэн боллоо. Сэдэв нь Баяр Хөөр. Би дэвтрийнхээ хуудас бүр ямар болохыг харахыг тэсэн ядан хүлээж байна. Та ч бас бидэнтэй хамт байж манай хамт олон аялах дэвтрийн хуудас бүрийг хэрхэн чимэглэхийг сонирхоорой!

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд