Баярт Зориулсан Самбар

Урлалын нийтлэгдсэн огноо: 2016/12/05

Шинэ жилийн уур амьсгал хэдийнээ орсон болохоор би энэ баярт зориулаад ямар нэгэн шинэлэг санаа гаргамаар санагдсан юм. Ингээд баяртай холбогдолтой зүйлсийг бичих боломжтой самбар хийх нь сайхан санаа гэж бодлоо.  Тиймээс хангалттай өргөн хэмжээтэй самбар хийхийн тулд интернэтээс дүрс ашиглаж, мод хайчиллаа.

Би сүүлийн үед самбар болгодог будгийг ихээхэн ашиглаж байгаа боловч энэ удаад байнга ашигладаг хар өнгөөрөө модоо будахыг хүссэнгүй.

Гэсэн хэдий ч манай дэлгүүрт ногоон будаг байхгүй, зөвхөн цэнхэр саарал өнгийн будаг л байлаа. Тиймээс би ТУНГАЛАГ өнгийг ашиглаж үзэхээр шийдлээ.  Хэдийгээр гоё болно гэсэн найдлага бага байсан ч зориглож үзэхээр шийдэв.

Самбараа юугаар будах вэ?

Би модоо  Americana акрилан будаг ашиглан будахаар шийдэв. Модон дээр шууд будахад будгийг их хэмжээгээр шингээж байсан тул өнгийг нь гаргах гэж 3 удаа давхарлаж будав. Энэ будаг маш түргэн хатдаг учир давхарлаж будахад ямар ч асуудал байсангүй. Хэрэв та энэ будгаар будах хүсэлтэй бол том багс ашиглахыг зөвлөе. Ингэснээр ямар нэгэн гадаргууг будахад багсны мөр гаргахгүйгээр жигд будаж чаддаг.  Жигд гөлгөр гадаргуутай болгохын тулд давхаргын хооронд цаасан зүлгүүрээр хөнгөхөн зүлгээрэй.

Одоо самбарын яриа руугаа буцъя. Энэ будгийг савнаас нь шахахад бага зэрэг гялалзсан, сүүн цагаан өнгөтэй байлаа. Би модоо будахдаа зааварчилгааг дагаж, нэг чиглэлээр жигд будав. Нойтон үедээ ялимгүй наалдамтгай харагдаж байсан хэдий ч хатсаныхаа дараа матт өнгөтэй болсонд нь санаа амрав. Цагийн дараа анх будсанаас перпендикүляр чиглэлд дахин будлаа.

Санадаг санаа:

Би энэхүү самбар болгодог  тунгалаг будгийг ашигласандаа маш их баярлаж байгаа бөгөөд үүнийг дахин ашиглана гэдэгтээ эргэлзэхгүй байна. Энэ будгийг төрөл бүрийн гадаргууг ерөнхий харагдцыг нь өөрчлөхгүйгээр самбар болгоход ашиглах боломжтой. Магадгүй би хөргөгчөө энэ будгаар будаж, дэлгүүрээс авах зүйлийн жагсаалтаа бичиж байж ч болох юм.

Манай нэг ажилтан энэхүү самбар болгодог тунгалаг будгийг ашиглан, гэр бүлийнхэндээ зориулсан самбар хийсэн байсан. (I will insert a link here).

Хэрэв та энэ будгийг туршиж үзэх бол манай фэйсбүүк хуудсанд зургаа нийтлээрэй. Бид таны бүтээлийг харахдаа туйлын их баяртай байх болно.

Санамж: Бүтээлээ 24 цаг байлгасны дараа ашиглаарай.  Энэ будаг нь биежиж, хатахад хугацаа шаардлагатай.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд