Би Өөрөө Чадна

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/10/28

Урласан, хийсэн бүтээлээ хараад урамшиж, өөрөө хийж чадах юм байна гэсэн итгэл төрж түүнийгээ бусдад бэлэглэж баярлуулах үнэхээр сайхан. Хайртай үрдээ сургуулийн сурагч болсонд нь баяр хүргэж, үзэг бал хийх савыг нь өөрөө чимж өглөө.

Өмнө нь аяга тавган дээр Gloss enamel шил шаазан будах зориулалттай будгаар дэгдээхэй зурж чимж байсан бол, энэ удаа SoSoft даавууны будаг ашиглан үзэгний саван дээр дэгдээхэйнүүд зурж чимлээ.

Та аяга тавагны нийтлэлийг хараагүй бол линк дээр дараарай.

  • Даавуун үзэг балны сав
  • SoSoft даавууны будаг (Red pepper, Bright yellow, White)
  • Цагаан өнгийн маркер (Fabricolor даавууны зориулалттай)

Надад даавууны зориулалттай цагаан маркер байсан учраас эхэнд нь бүдүүвч зурлаа.

Үзэгний савны даавуу маань бараан өнгөтэй учраас цагаан Sosoft будгийг бүдүүвч зурагны дагуу суурь болгон будаж өгнө.

Бүрэн сайн хатсаны дараа нь шар өнгөөр давхарлаж дэгдээхэйгээ будлаа. Үгнүүдээ ч мөн адил энэ дарааллаар хийсэн. Ингээд маш энгийн аргаар үзэг балны савныхаа хоёр талыг зурж чимлээ

SoSoft даавууны будаг маань даавуундаа сайн шингэж, хатсаны дараа хагарахгүй, арилахгүй яг л өөрөөсөө зурагтай мэт болгодог нь надад үнэхээр таалагддаг.

Та ч бас SoSoft даавууны будгийг туршиж үзээрэй. Танд таалагдана гэдэгт би бат итгэлтэй байна. Таны урлалд амжилт хүсэе!

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд