Бибиди Бабиди Бум

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/11/27

Энэ том цагаан цаасыг би хэдхэн хормын дотор маш жижиг болгож чадна гэвэл та итгэх үү? Ийм зүйл сонсож байгаагүй бол та наашаа анхаарлаа төвлөрүүлэн дуустал нь миний блогийг уншаарай. Манай дэлгүүрт Shrinkles буюу Агшдаг Цаас гэж байдаг. Агшдаг гэхээр та гайхаж байна уу? Тэгвэл би танд харуулъя.

Агшдаг цаас нь гөлгөр гадаргуутай тул дээр нь юм хийхээсээ өмнө зүлгүүрдэх хэрэгтэй. Хэт ширүүн, том ширхэгтэй зүлгүүр таны цаасыг гэмтээх тул би 600 дугаартайг хэрэглэсэн.

Дараа нь өөрийн хэрэгтэй хэлбэрт зүсэж хайчилж өгнө. Эсвэл ногоон машин ашиглан цэцгэн хэв гаргасан ч болно.

Ээмэг хийх гэж байгаа тул төмөр гогцоогоо хийх нүх хэрэгтэй. Иймд бөөрөнхий цоологч ашиглан нүх үүсгэнэ.

Хүсвэл буланг нь бас дугуй хэлбэртэй болгож болно шүү.

Тамгалахдаа Memento Тамганы өнгөөр тамгална. Учир нь цаас агшихад уг тамганы өнгө арилдаггүй юм.

Тамгаа ширээн дээр тавьж байгаад тамганы өнгөө дээрээс нь жигд түрхэж өгнө.

Одоо харин цаасан дээрээ тамгална. Миний нэг бүтээл маань нэг талдаа л тамгалсан, харин нөгөө бүтээл нь хоёр талдаа тамгалсан байгаа. Хэрэв та хоёр талд тамгалах бол эхний тамгаа сайн хатсаных нь дараа тамгалаарай.

Эцэст нь халуунаар төөнөгч багажаар цаасаа агшаана.

Зөвлөгөө: Үүнд та халаахаасаа өмнө танд пинцепт, суурь төмөр хавтан акрилан блок хажуудаа заавал бэлдэх хэрэгтэй. Учир нь цаас халах үед та цаасыг пинцептээр барина. Халуунаар төөнөж байгаа тул төмөр хавтан хэрэгтэй. Эргээд тэгш хавтгай болгохын тулд акрилан блок ашиглаарай.

Сүүлийн шат маань хавтгай хошуутай бахиар ээмэгний төмрөө угсарч өгнө.

Ингээд илбэ шидээ ашиглан том цааснаас би жижиг ээмэг хийчихлээ шүү дээ. Гэхдээ илбэ шид биш ээ, АГШДАГ ЦААС, тэр нь манайд байгаа шүү. Та заавал туршиж үзэх урлалдаа оруулаарай.

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд