Брашо (Brusho) Пигмэнт Нунтаг

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/05/11

Brusho нунтаг будаг нь нарийн жижиг ширхэгтэй бөгөөд усанд задарч гайхамшигтай өнгийг таны урлалд нэмэх болно. Та энэ нунтагийг цаас болон хатуу цаас, зотон даавуу гэх мэт олон гадаргуу дээр ашиглаж болно.

  • А5 усан будгийн цаас
  • Брашо нунтаг будаг (Alizarin crimson, Purple, Ultramarine, Emerald green )
  • Цэвэр ус
  • Өргөн үстэй бийр
  • Ус шүрших сав
  • Халуунаар төөнөгч багаж
  • Ваксан харандаа (Wax stick)
  • Цоолбор (зүрхэн хэв)

Нунтагаа урлалын гадаргуу дээрээ цацаад дараа нь усаар шүршиж болохоос гадна ус цацсан гадаргуу дээр нунтагаа цацаж эффект үүсгэж болно. Энэхүү блогтоо Brusho нунтаг пигмэнтийг 2 янзаар ашиглах видео бичлэг оруулж байна.

Мэндчилгээний карт хийх

Урласан фон дээрээ цэцэгтэй тамга, цагны хэвтэй цоолбор ашиглаад нэмэлт чимэглэл хийснээр мэндчилгээний карт боллоо. Магадгүй та өөр урлалд ч ашиглаж болно шүү дээ

Wax Resist Stick буюу Ваксан Харандаа

Дараагийн видеогоор Brusho wax resist stick буюу ваксан харандааг хэрхэн ашиглаж болохыг танилцуулж байна. Уг харандаагаар зурсан зүйл маань Brusho нунтаг пигмэнт  ашиглах үед будаг, уснаас тусгаарлана. Та энэ харандааг цаас, хатуу цаас, зотон даавуу гэх мэт олон гадаргууд ашиглаж болно. Миний хувьд анх удаа ваксан харандаа ашиглаж урлал хийж үзлээ. Хэрэглэхэд хэцүү биш ч зайлшгүй туршилт хийж үзэх хэрэгтэй шүү.

Зөвлөгөө: Ваксан харандаа маань өнгөгүй учраас зурсан зүйл маань тодорхой харагдахгүй тийм учраас бүрэн жигд будсан эсэхээ мэдэхийн тулд гэрэлд гялайлгаж харах хэрэгтэй. Та дараах бичлэгнээс хэрхэн ашиглаж болох хамгийн энгийн аргачлалыг үзээрэй.

Таны урлалд амжилт хүсье!

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд