Multi-Surface буюу бүх төрлийн гадаргууны будаг нь хуванцар дээр тогтоц маш сайтай гэдгийг сонсоод надад нэг санаа төрсөн юм. Бүсгүйчүүд бидний зүүх дуртай зүйлсүүд мэдээж ээмэг, зүүлт, бугуйвч билээ. Мэдээж бас маш олон өнгө загвар хээтэй ээмэг зүүлт бидэнд олон байгаа. Гэтэл энэ олон чимэглэлүүдээ хаана юунд хийхээ мэдэхгүй гэрээр нэг замбраагүй байдаг. Харин энэ асуудлыг шийдэж болохоор боллоо.
- Цоолбор
- Чихрийн хуванцар хайрцаг
- Дотор чимэг болох даавуу
- Порлон бийр
- Бүх төрлийн гадаргууны будаг
Бүх төрлийн гадаргууны улаан будгаар хайрцагныхаа суурийг будна. Будахдаа порлон ашиглаж 3 давхар будаарай.
Ингээд ээмэг зүүлтүүдээ үүн дотроо хийж хадгалахад маш гоё цэмцгэр харагдах билээ. Тэгэхээр хуванцар дээр гайхамшгийг үзүүлж чадсан байгаа биз.
Тэгвэл энэ бяцхан бүтээлийг бас хийхгүй байж чадсангүй. Хэрэггүй гэрлийн бүрхүүлээр хүртэл бүтээл гаргаж болох юм.
Бүх сэтгэгдлийг үзэх