Ямар ч цаасан урлал сонирхдог хүнд заавал байх ёстой чухал нэгэн урлалын материал юу болохыг та мэдэх үү? Та тэрхүү зүйлийг мэдэлгүй холуур явсан юм биш биз?
Алдарт Ranger компаний Distress гэсэн бүх л бараа урлалын ертөнцийг шуугиулдаг. Цаасан урлаач хүн бүр Distress гэсэн нэртэй энэ л бараагаар ам ангайлгаж нүд хужирлам олон сайхан бүтээл урладаг. Би анх энэ барааг мэддэггүй байсан ч танилцсан анхны өдрөөс л Distress-үүдэд улам бүр дурлаж, илүү гоё сайхан бүтээл хийх хүсэлтэй болсон юм.
Distress бараануудын чухал онцлог нь үүний усанд уусдаг чанар юм. Энэхүү онцгой чанарыг ашиглан хязгааргүй олон янзын эффект үүсгэж болдог нь маш гайхалтай. Харин би танд Distress Ink-г ашиглаж болох нэг л техникийг энд сонирхуулъя!
- Distress Ink тамганы өнгө /ягаан – Picked Raspberry, цэнхэр – Salty Ocean, хүрэн – Pumice Stone/
- Stickles саатай цавуу
- Хайртай шүү тамга
- Өнгөгүй товойлгодог нунтаг
- Mist It шүршигч
- Слайдан цаас
Слайдан цаасан дээр Distress Ink-н цэнхэр ягаан өнгүүдийг шууд түрхэнэ. Тамганы өнгөө доош харуулж хэд хэдэн удаа товшоорой. Надад ягаан цэнхэр 2 өнгөний зохицол таалагддаг тул энэ 2 өнгийг сонголоо.
Үүн дээрээ Mist It багажаар хэд хэдэн удаа ус шүршинэ. Ингэхэд тамганы өнгө маань усанд уусч том том усан бөмбөлөг болно
Одоо үүн дээрээ Mist It багажийнхаа нэг талаар хэд хэдэн удаа чанга дарж зүрх зурлаа. Ингээд слайдан цаасаа хуулж авахад ийм болов.
Хуулсан слайдан цаасан дээр үлдсэн устай холилдсон Distress Ink тамганы өнгөө картан дээрээ хуруугаараа цацлаа.
Жижиг цагаан цаасан дээр Хайртай шүү тамгаар өнгөгүй товойлгож тамгалаад, үүн дээрээ Distress Ink-р өнгө уусган будна.
Зүрхэн хэвээр 2 ширхэг цаас зүсч гаргаад, үүн дээрээ Stickles саатай цавуу түрхэнэ. Үүнийгээ Хайртай шүү үгнийхээ дээр нь нааж урлалаа гүйцээлээ.
Та Distress Ink-г хэрэглэх хэр олон арга мэдэх вэ? Дээрх арга бол үүнийг ашиглах зөвхөн нэг л арга нь шүү. Танд хийж туршиж үзэх хязгааргүй олон арга техник байгаа гэдгийг санаарай!
Бүх сэтгэгдлийг үзэх