Бүсгүй Минь Инээмсгэлээрэй

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/01/24

Эмэгтэйчүүд бид хайртай гэр бүл, найз нөхөд гээд хүрээлэн байгаа хүмүүстээ хайр халамжаа харамгүй зориулдаг. Гэвч заримдаа мэдээж бидэнд бухимдах, сэтгэл дундуур байх тохиолдод гарч хайрлах, халамжлах сэтгэл үгүй болж муухай ааштай болдог шүү дээ. Эмэгтэй хүн өөрийгөө үргэлж эерэг зүйлээр цэнэглэж байх учиртай. Тиймээс энэ удаа байгалийн чулуун дээр цэцэгс зурж, будаж өөртөө урам хайрлавал яаж байна?  

Чулуунуудаа сайтар угаасны дараа акрилан будгаар 2-3 удаа давхарлан будаарай. Будгийн сонголт ямар ч байж болно.

Цагаан суурьтай чулуун дээрээ балын харандаагаар өөрийн дуртай цэцгээ зурна.

Энэхүү цэцгээ Sharpie-гаар уусган будлаа. Цэцгийн чимэг болсон навчаа зурж будахаа бүү мартаарай.

Бийрээр цэцэг зурцгаая

За одоо бөөрөнхий хошуутай бийрээ ашиглан өнгө өнгийн чулуугаа чимэглэе. Цагаан будгаар 3 нарийн зураас зурна. Бийрээ зөөлөн дарж навч хэлбэртэй дүрс гаргаарай.

Улаан, шар, цайвар цэнхэр өнгөөр дотор талд нь өнгө нэмбэл илүү сайхан болно.

Энэ мэтчилэнгээр та өөрт таалагдсан цэцгээ зураарай. Төрөл бүрийн цэцэг зурж будаж суух нь үнэхээр сайхан байлаа.

Бэлэн болсон цэцэгсийнхээ дээрээс DuraClear бэхжүүлэгч лак түрхэж өгснөөр өнгөө алдаж гандахгүй болно.

Санамж: Sharpie-гаар будсан цэцгийг бийрээр лакдах үед өнгө нь ийш тийш сарниж байсан тул дээрээс нь товших байдлаар лакдвал сарних нь бага байсан.

Чулуун дээр декупаж хийж үзлээ

Гурвалжин хэлбэртэй нэг хөөрхөн чулуун дээр үг бичих гэсэн боловч гоё бичиж чадахгүй байсан тул үгээ хэвлэж гаргаад декупажлав. Дараа нь Distress ink тамганы өнгүүдээр бага зэрэг уусган будлаа.

Санамж: Distress ink устай урвалд ордог учир ус бүү хүргээрэй.

Бүсгүй минь урлал хийж, сэтгэлээ сэргээгээрэй. Бас инээмсэглэж байхаа бүү мартаарай. Танд амжилт хүсье!

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд