Бүтээлч Сэтгэлгээний Дэвтрийн Challenge 3

page setup instructions

the left hand column on this page is divided into left and right portions

They are each set with the responsive settings tab to behave correctly when on a small screen

The coloumn setting withing each ROW need css class setting to be “left-column-left” and “left-column-right”

When moving things around make sure they retain the correct settings.

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/01/30

Challenge 3

Challenge 3 – Энэ долоо хоногт та дэвтрийнхээ шинэ хуудсан дээр урлаарай. Шинэ хуудсандаа Цаг гэсэн сэдвээр урлаарай. Та үүнийг өөрийн хүссэнээрээ ойлгож болно. Хийсэн урлалынхаа зургийг бидэнд үзүүлэхдээ, challenge-н сэдвийг хэрхэн ойлгож урлалдаа буулгаснаа бидэнд тайлбарлаарай.

Би энэ challenge-д өөрийн дэвтрийн хуудсан дээр “бүтээлч байх цаг” гэж бичсэн. Би дэлгүүртээ хийх маш их завгүй ажлын улмаас өөртөө урлал хийх цаг тэр болгон гаргаж чаддаггүй. Гэсэн хэдий ч цаг гарвал шинэ зүйлсийг туршиж үзэх болон дэлгүүрт ирсэн шинэ бараануудыг ч бас ашиглаж үзэх хүсэлтэй хэвээр байдаг ба таныг ч бас туршиж үзээсэй гэж боддог.

Энэ долоо хоногийн challenge-н сэдэвт та ямар ч бараа болон арга техникийг хэрэглэж болно. Энэ challenge-г хийхдээ ямар нэг шинэ бараа туршиж үзэхийг бид санал болгож байна.

Доор жагсаалтад байгаа бараануудыг хараарай. Ямар төрлийн бараа болох тухай тус бүрийн вэбсайт линкээр орж тайлбарыг нь харна уу. Хэрэв та мэдэхгүй бол линкэн дээр дарж хараарай. Мөн та манай дэлгүүрт ирвэл манай ажилтнуудаас тайлбарыг асууж болно.

Энэ долоо хоногийн ХЯМДРАЛ: Та дээрх шинэ бараануудыг туршиж үзэхийг хүсвэл манай дэлгүүрээс 20% хямдруулж аваарай. Манай дэлгүүрийн кассан дээр Challenge 3 гэсэн бичигтэй энэ зургийг үзүүлээд хямдралаа эдлээрэй.

Манай  ажилчдын хийсэн урлал танд урам өгч бүтээлч санааг тань дэврээх болно. Гэсэн хэдий ч та үүнийг яг адилхан дуурайх шаардлагагүй юм. Учир нь энэ бол зөвхөн таны бүтээл, тиймээс ТА юу хийхийг хүснэ түүнийгээ л хийгээрэй.

Наара
Оза
Саагий
Сараа

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд