Challenge 4
Та өнгөрсөн долоо хоногийн challenge-д оролцсон уу? Та ямар нэг шинэ зүйл туршиж үзэв үү? Хэрэв үгүй бол санаагаар унасны хэрэггүй. Энэ долоо хоногийн шинэ challenge-д нэгдэн ороорой.
Challenge 4 – Энэ долоо хоногт та өөрийн хүссэн сэдвээр загвараа хийгээрэй гэхдээ бид таниас цоолбор хэрэглэхийг хүсэж байна. Танд өөрийн хүссэн цоолбороо хийх хэд хэдэн санаануудыг доор бичсэн байгаа, эсвэл та манай дэлгүүр дэх олон төрлийн цоолборуудаас сонгох боломжтой.
Энэ долоо хоногийн ХЯМДРАЛ: Бүх цоолбор 20% хямдралтай. 4 дэх долоо хоногийн challenge зургийг үзүүлээд хямдралаа эдлээрэй.
Хэрвээ та цоолбор худалдаж авах боломжгүй хол байгаа бол яагаад өөрийн гэсэн цоолбороо хийж болохгүй гэж?
- Та Silhouette Curio машиныг ашиглан слайдан цаасыг зүсч хийж болно. Ийм цоолборыг та дахин хэрэглэж болох ба ямар ч загвараар хийж болно.
- Та Cuttlebug буюу зүсэгч хэв ашиглан өөрийн хүссэн загварын цоолбороо хийж болно. Зүсэгч хэвээ цоолбор хийхэд ч ашиглаж болно гэдэг сайхан арга шүү.
- Хутгаар слайдан цаасаа болгоомжтой зүсч цоолбороо хийгээрэй. Энэ цоолборыг холимог техник ашигласан хуудсан дээр ашиглахад тийм ч ярвигтай биш байх болно.
- Та гэр доторхоо нэг сайн хардаа – ихэвчлэн хайрцагтай сав баглаан дотроос давгүй сайн цоолбор хийх ямар нэг зүйл гарч ирэх нь дамжиггүй болов уу. Цоолбороо хийхээс өмнө декупаж цавуу түрхэж давхарлах юм бол илүү бат бөх болно.
- Мөн та цаас урж ашиглаж болно – энэ видеог үзээд урсан цаасаар юу хийж болохыг хараарай
Энэ challenge –д нэгдсэн манай ажилчдын урлалуудыг доор тавьсан байгаа. Та өөрийн хийсэн загвараа манай Facebook групп дээр тавихаа бүү мартаарай.
Цагийг Зугаатай өнгөрөөгөөрэй!
Бүх сэтгэгдлийг үзэх