Ундрах маань нилээн дээхэн жижиг төмөр савтай альбомыг маш хөөрхөн чимэглэсэн билээ. Дэлгүүрийн үзүүлэнд ашиглагдаж олон хүний гар дамжсаар хуучирч муудсан энэ альбомыг дахин сэргээх санаа надад төрлөө. Хэт их чимэглэлгүйгээр энгийн чимэглэхгүй бол хийсэн бүтээл маань төмөр савандаа багтахгүй болох байсан тул маш энгийн аргаар альбомоо чимлээ.
- Акрилан будаг (Cotton ball, Pink Cadillac, Flamingo, Yellow gold, )
- А3 цагаан цаас
- Зүсэгч ир (эрвээхэй, цэцэг, том дугариг, том цэцгэн, навчин хээтэй)
- Cuttlebug гар машин
- Цоолбор (цэцэг, ташуу хээтэй)
- Порлон
- Stickles саатай цавуу
- Distress oxide тамганы өнгө (Fossilized amber, Worn lipstick)
- Ус шүршигч (Picked raspberry)
- Distress Ink
- Товойлгодог зуурмаг (DecoArt цагаан товойлгог зуурмаг, Dreamweaver metallic gold)
- Tacky glue
- 2 талдаа наалддаг скоч
- Слайдан цаас
Төмөр хайрцгаа чимье:
Хуучин байсан зураг болон гадаргуун дахь өө сэвийг нь сайн арилгаж цэвэрлээд зүлгүүрдэж аль болох жигд өө сэвгүй гадаргуутай болгоно.
Бэлэн болсон хайрцгаа бүх төрлийн гадаргууны зориулалттай цагаан акрилан будгаар порлон ашиглан жигдхэн будлаа. Өөгүй тод цагаан өнгөтэй болгохын тулд та 2-3 удаа давхарлан будаарай.
Ташуу хээтэй цоолборыг хайрцаг дээрээ хөдөлгөхгүй тогтоогоод бүх төрлийн гадаргууны Flamingo өнгөөр жигд порлондож будна. Цоолбороо буцааж аваад саатай цавуугаар зарим хэсэгт нь гялалзуулж чимж өглөө.
Төрөл бүрийн зүсдэг ирийг (эрвээхэй, цэцэг, навчин хээ) ашиглаж Cuttlebug машинаар зүсч гаргаад өнгийн акрилан будгуудаар будаж чимлээ.
Хийсэн чимэглэлүүдээ Tacky glue цавуугаар хайрцган дээрээ тогтоож наагаад ерөнхийдөө бэлэн боллоо. 3D харагдуулахын тулд бага зэрэг төвийлгөөрэй.
Альбомоо чимэх цаг:
Та өмнө нь цаас нугалагч ашиглаж үзсэн үү? Цаас нугалагч багажийн тусламжтайгаар цаасаа хагалалгүй маш цэвэрхэн нугалж чадлаа. Нугалаастай цаасан дээрээ том дугариг зүсдэг ирээ үл ялиг илүү гаргаж тавиад Cuttlebug машинаар зүсч альбомныхоо хэвийг гаргаж авна.
Цааснуудаа үргэлжилсэн урт Баяан хуур шиг альбом болгож хооронд нь холбохын тулд нөгөө талыг нь бас үл ялиг цаасны хутгаар зүсч аваад хооронд нь 2 талдаа наалддаг цаасан скочоор наана.
Цэцэгний цоолборыг наагаад товойлгодог зуурмаг түрхэнэ. Цэцэгний дэлбээг алтлаг металик зуурмагаар, цэцэгний навчнуудыг ногоон акрилан будгийг цагаан товойлгодог зуурмагтай холиод гайхамшигтай ногоон өнгийн зуурмагтай боллоо. Хэрвээ танд зуурмагаа түрхэх багаж байхгүй бол хэрэггүй болсон утасны симний үүрийг багаж болгон ашиглаж болно шүү.
Дахин нэг хуудсыг чимэхдээ Distress oxide тамганы өнгөөр цаасаа өнгө холин будлаа. Энэ тамганы өнгө маань усанд идэвхжиж урвалд ордог тул та ус шүршигч саванд хийж цацаад хэрхэн гайхамшиг болохыг хараарай.
Бас нэг нүүрийг ижилхэн будаж чимээд цэцгэн хээтэй том зүсэгч ирээр цонх үүсгэж нүх гаргаарай. Слайдан цаасаар халаас үүсгээд, зургаа дотор нь сольж хийж болох нэгэн альбомын хуудастай боллоо.
Альбом хийхэд ашиглагдсан техникүүд маань бүгд өөр өөр онцлогтой ч нэг төрлийн өнгө дагуулж чимсэн учраас энхрий хөөрхөн охины мартагдашгүй дурсамж болох зургийн альбом болж чадлаа. Та хүссэн дуу шүлгээ чимэглээгүй зайнд бичиж болно шүү.
Зөвлөмж: Альбомоо урт настай бат бэх болгохын тулд ар талд нь ижил цаасыг давхарлан наасан бөгөөд ингэж наахдаа 2 талдаа наалддаг скоч ашигласан шүү. Зарим техник маань ус цацаж ашигладаг бас цавуугаар нааснаас үүдэж хооронд нь наасан цаас маань хэт дэрвийж хатаад байсан тул 2 талдаа наалддаг скоч ашигласанаар энэ асуудлыг шийдэж чадсан.
Бүх сэтгэгдлийг үзэх