Бяцхан Хэрнээ Үзэмжтэй

page setup instructions

the left hand column on this page is divided into left and right portions

They are each set with the responsive settings tab to behave correctly when on a small screen

The coloumn setting withing each ROW need css class setting to be “left-column-left” and “left-column-right”

When moving things around make sure they retain the correct settings.

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/10/23

Та макет хийж үзсэн үү? Тэгвэл та миний юу ярих гээд байгааг гадарлаж байгаа байх. Бид макетыг ихэвчлэн барилгын загвар эсвэл үзүүлэнгийн юм хийж тавьдаг билээ. Тэгвэл англиар Miniature craft буюу маш жижигхэн бяцхан хэмжээтэй олон зүйлүүдийг урлаж болох урлал байдаг байна. Өөрсдийн гэр, ажлын газар, дэлгүүр, оффис гээд зарим нь бүр хотыг макет болгодог байна. Харин надад энэ урлал маш их таалагдлаа.

Тэгээд гал тогоо том өрөө хийж үзсэн. Үнэхээр хорхой хүргэмээр дахин бусад өрөөг үргэлжлүүлмээр л санагдсан шүү.

Энэ бүгдийг хийхэд надад хамгийн их тус болсон материалаа дурдахгүй байхын аргагүй. Tando creative брендийн куб цаасан хавтангуудаар хана шал таазаа хийсэн. Харин Fast Grab цавуугаараа бүгдийг нь хооронд нь наасан. Бид квадрат дүрс хийхдээ хэмжиж зүсээд нэг бүрчлэн хооронд нь нааж угсардаг бол манай энэ бүтээгдэхүүн маань өөрөө хэмжиж зүсэх хэрэггүй угсархад шууд бэлэн байгаа нь цаг маш их хэмнэж өгч байна.

Зочны өрөө чамин тансаг өнгөтэй, хүний анхаарал татсан байх хэрэгтэй. Бид зочноо хүндэлж цай уулган ярилцдаг билээ. Тэгэхээр шалыг нь толин цаасаар хийгээд, улаан эсгий тавин хивс болгов. Цэцэг бүхэн өрөөнд хамгийн их чимэг оруулдаг тул хуйлмалаар цэцэг болон ваар хийгээд авлаа.

Гал тогоо бол даруухан гэвч их цэвэр байдлыг эрхэмлэсэн өрөө байдаг. Хайрцаг маань надад жижигдэх мэт санагдсан боловч цав цагаан өнгөөр будаад чимэглэхэд өрөө маань илүү цэлгэр харагдаж байгаа юм. Ихэвчлэн хана нь плитагаар чимэглэсэн байдаг бол би үүнийг тамга, халуунаар төөнөгч багаж, товойлгодог нунтгаа ашиглаад плита шиг харагдуулж чадсан юм.

Ингээд та ч гэсэн гэрийнхээ хамгийн дуртай өрөөгөө маш бяцхан хэмжээтэй болгон хийгээд үзээрэй.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд