Чамин Дугтуйн Чимэглэл

Урлалын нийтлэгдсэн огноо: 2016/10/18

Хамгийн энгийн 2 техник ашиглаж, ил захидлын дугтуйг чимэх арга танилцуулая.

Товойлгох техник:

Товойлгогч багаж ашиглаж пергамент цаасыг товойлгоно. Энэ техник нь зураас бүр цайрч товойдог онцлогтой.

Сэтэлж хайчлах техник:

Хээний дагуу цоолсон нүхийг зориулалтын хайчаар сэтэлж хайчлах

  • А4 пергамент цаас
  • А4 өнгийн цаас
  • Товойлгогч багаж
  • Зүүтэй зориулалтын багаж
  • Хайч пергамент урлалын зориулалттай хурц нарийн үзүүртэй
  • Маркер
  • Порлонон хавтан

Хийх зааварчилгаа:

Тод өнгийн А4 цаасаар ил захидалын дугтуй хийнэ. Би өөрөө том ил захидалд дуртай учраас А4 цаас сонгож байна.

Хүссэн хэвээ бичгийн цаас дээр бүдүүвч болгон зурна.

Зурсан бүдүүвч зургаа пергамент цаасны хамт порлонон хавтан дээр тавиад бүдүүвч зургийн дагуу товойлгогч багажаар зурна.

Товойсон тал нь уг бүтээлийн нүүр хэсэг юм.

Цэцэгний хүрээ, навчны хүрээ, цэгэн хээнүүд бүгд товойлгогч багажаар товойлгож цайруулсан.

Доод захын долгионтой хээг өөрийн хүссэн загвараараа хийгээрэй. Долгионы товойсон бүдүүвчийн дагуу зүүн багажаараа шивэж цоолно.

Шивсэн нүхний дагуу зориулалтын хайчийг 45 градус налуу босгож бариад доороос дээш чиглэлтэй сэтэлж хайчлана.

Ингээд эцэст нь өнгийн маркераар цэцэг болон навчаа будна. Бэлэн болсон зурагтай пергаментэн цаасаа  дугтуйныхаа нүүр хэсэг болгон нааж тогтоогоорой.

Таны хүссэн дугтуй бэлэн боллоо.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд