Заримдаа бидэнд дугуй дүрсээр урлах хэрэг гардаг. Харин дугуй жааз хийнэ гэдэг бол жаахан төвөгтэй санагддаг. Тэгвэл үүнийг хийх амархан санаа надад байна. Би өөрийн декупажилсан дугуй картонд хүрээ хийсэн бөгөөд та миний нийтлэлээс харж байгаад дагаад хийгээрэй.
- Хатуу картон
- Цагаан, бор, улбар шар өнгийн акрилан будаг / warm white, espresso, bright orange /
- Порлон
- Салфетка
- Декупаж мидиум
- Сонингийн цаасаар хийсэн трубочка
- Нэхмэлийн зүү
- Шар өнгийн цаас
- Зүсэгч ир
- Цавуу
- Cuttlebug
- Distress Тамганы Өнгө
Өөр трубочканууд ашиглан зурагт үзүүлсний дагуу сүлжинэ. Ингэхдээ та хэдэн ч трубочка сонгож болох ба таны сонгосон тоо их байх тусам сүлжээсний эхний үе нь зузаан болно.
Эхний үеийг зузаан сүлжсэний дараа зөвхөн 2 трубочкагаар 2 үе сүлжээд нэхмэлийн зүү ашиглан трубочканы үзүүрийг баганын завсраар хийж илүү гарсан хэсгийг тайрна.
Шар өнгийн цаасыг Cuttlebug машин болон зүсэгч хэв ашиглан зүсээд Spiced marmalade тамганы өнгө ашиглан будаж хооронд нь нааж цэцэг хийгээд жаазаа гоёорой.
Дугуй жааз хийх миний санаа танд таалагдсан гэдэгт найдаж байна. Та жаазаа аль ч өрөөнийхөө хананд өлгөж болох бөгөөд таны сонирхлыг татах маш олон төрлийн зурагтай салфетка манай дэлгүүрт байгаа. Ингээд таны урлалд амжилт хүсье.