Ханан дээрх байгалийн зураг заавал цаасан дээр зурсан байх ёстой гэж та бодож байгаа юм биш биз? Зүймэл урлал гэж та сонссон уу? Энэ бол олон өнгийн хээтэй даавуу ашиглан чимэглэл хийх нэгэн арга юм. Гэхдээ даавуунууд өөр өөр шинж чанартай учир тэр бүр хүмүүс хийгээд байдаггүй. Харин нэг даавууг олон өнгөөр будаж байгаад хийвэл амархан бөгөөд чухам л таны хүссэн зураг бий болох боломжтой юм. Манай дэлгүүрт ирсэн Transfer Colour даавууны будгийг ашиглан ханын чимэглэл хийх санаа төрсөн тул энэ блогийг бичсэн билээ. Болгоон соёрхоно уу?
- Нимгэн цаас
- Тортны цаас
- Нейлон /нийлэг/ даавуу
- Хүрээ хийх даавуу
- Transfer Colour даавууны будаг
- Индүү
- Оёдлын машин
Даавуун дээрээ цаасаа тавьж 1,5-2 минут индүүдэхэд будаг нь даавуун дээрээ буудаг. Харин индүүдлэгийн хугацаа болон цаасаа хэр зузаан будсан зэргээс шалтгаалаад даавууны өнгө янз бүр буудаг.
Хайчлаад илүү гарсан материалуудаар мод бут хийж болох юм. Бүх даавуун хэсгүүдийг таалагдсанаараа байрлуулаад урлалын зүүгээр тогтооно.
Миний хувьд анхны бүтээл маань болохоор туршлага маш их дутлаа. Харин та надаас илүү сайхан зүйл хийх байх гэдэгт би итгэж байна. Ингээд танд амжилт хүсье.
Бүх сэтгэгдлийг үзэх