Дээр Дээр нь Давхарлаад…

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/04/13

Манай дэлгүүрт худалдаалагдаж буй 3D тамгыг санаж байна уу? Тэгвэл энэхүү тамгыг хэрхэн хэрэглэх болон юугаар яаж чимэх талаарх бяцхан блогоо хүргэе.

Картны сууриа бол та дурын хэмжээгээрээ хийж болох юм. Миний хувьд би тэг дөрвөлжин байхаар дизайнаа бодож хийлээ. Хамгийн түрүүнд сарнай цэцгээ хийхээр болж хатуу цаасан дээрээ тус тусад нь томоос нь жижиг дэлбээнүүдийг нь товойлгодог нунтаг ашиглан товойлгосон.

Ингэхдээ тамган дээрээ Versamark тунгалаг тамганы өнгөө түрхээд цаасан дээрээ тамгална.

Үүнийхээ дараа товойлгодог нунтгаа тамгалсан дүрсэн дээрээ цацаад халуунаар төөнөгч багажаар төөнөнө. Ингэснээр сарнайн хүрээ маань гялалзаж чамин болно

Spectrum Noir фломастераар сарнайн дотор талыг будна. Тус тусад нь тамгалсан сарнайн дэлбээнүүдээ яг хүрээгээр нь хайчлаад хөвөн цавуугаа ашиглан дээр дээр нь давхарлаад наахад л 3D сарнай бэлэн болно. Хажууд нь навчаа бас тамгалаад будахаа мартваа.

Сарнайгаа наах арын фон-оо хийхдээ сарнай хийсэн цаасан дээрээ Versamark-г ашиглан хээтэй тамгаараа тамгална.

Дээр нь нунтаг боронзоо түрхэж өгөхөд үл мэдэг гялтгар хээ гарснаар хээнцэр бөгөөд даруухан харагдуулах болно.  Цаасныхаа ирмэг болон буланг Distress Ink тамганы өнгөөр ‘vintage’ дүр төрх үүсгэх үүднээс будсан.

Харин картны арын цаас болон нэмэлт чимэглэлүүдийг таны мэдэлд үлдээе. Та үүнээс санаа аван бүтээлч сэтгэлгээгээ ашиглан чамин карт урлаарай.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд