Distress брэндийн гайхам бүтээгдэхүүнүүд

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/01/05

Distress Ink/Distress Marker/Distress Crayon барааны онцлог

Та бүхэндээ Ranger компаний гол бүтээгдэхүүн болох Distress Ink, Distress Marker, Distress Crayon 3-г туршсанаа хуваалцахдаа таатай байна. Эдгээр бүтээгдэхүүн нь бүгд  устай уусаж өөрийн гэсэн тус тусын өвөрмөц эффект үүсгэдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та эдгээрийг усан будаг болгон хэрэглэх боломжтой юм. Ranger компани урлал сонирхогчдын дунд нилээд алдартайгаас гадна, маш өвөрмөц бүтээгдэхүүн нь таны бүтээлд Vintage буюу эртний мэт үзэмжийг бий болгодог.

Distress Ink тамганы өнгө:

Distress Ink тамганы өнгөөр та тамгалж, будаж, усан будгаа ч болгож болно шүү. Би урлалдаа хуучны мэт өнгө төрх оруулах маш их дуртай. Distress Ink тамганы өнгөөр цаасныхаа ирмэгүүдийг шүргэх төдий түрхэхэд л хангалттай. Ингэсэнээр миний бүтээл хуучны мэт дүртэй болно. Хэд хэдэн өнгийг хооронд нь уусгаж будахад хаанаас ч харж байгаагүй өнгийг та өөрийн чөлөөт сэтгэлгээгээр үүсэхийг харах болно.

Миний хувьд Distress Ink тамганы өнгийг урлалын тамгатай хэрэглэхээс илүүтэйгээр цаасны арын фон өнгөнд оруулах, мөн ирмэгүүдийг будаж хуучруулах дуртай. Нэгэнт будагдсан цаасан дээрээ ус дусаахад норсон хэсэгний будаг тарж бүдгэрдэг. Ингэсэнээр таны бүтээлд илүү чимэг болж өгч ч болох юм. Нэмж хэлэхэд Ranger компани нь Distress Ink-ний өнгөний арвин сонголттойгоос гадна шинэ өнгүүдийг нэмж гаргасаар л байдаг нь урлаач олондоо хүргэж буй бэлэг нь болдог гэж миний хувьд боддог.

Distress Marker

Уг мaркер нь мөн л усанд уусдаг учир зурсан зурагныхаа өнгийг хооронд нь устай бийрээр уусгаж будах боломжтой. Урлалын тамган дээр шууд будаад тамгалах, Mist It буюу ус шүршигчийг мөн хамтад нь хэрэглэж ашиглах боломжтой шүү. Миний хувьд дүрсээ шууд тамгалах болон ус шүршиж тамгалах зэрэг байдлаар ашиглах дуртай. Мөн л өнгөний олон сонголттой байдагт нь би их дуртай.

Distress Crayon тосон харандаа

Энгийн тосон харандаа ашиглах миний хувьд бага зэрэг хүндрэлтэй байдаг. Учир нь өнгө нь хэт тод будагдах эсвэл хатахдаа удаан гэх мэт асуудал тулгардаг. Ийм болоод ч тэрүү би нэг л тосон харандаа хэрэглэхээс төвөгшөөдөг байлаа. Харин Ranger компаний Distress Crayon тосон харандааг хэрэглээд миний бодол өөрчлөгдсөн. Энэхүү тосон харандаа нь усанд амархан уусдаг хэрнээ өнгө нь маш тод буудаг онцлогтой бүтээгдэхүүн юм. Цаасан дээр шууд зурах болон будахад хурдан хатах ба өнгө нь маш тод буудаг. Мөн устай уусгаж будахад маш гоё эффект өгдөг болохоор надад маш их таалагдсан.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Танд сонирхуулах өөр урлал