Миний дуртай хээ бол монгол үндэсний хээ юм. Монгол үндэсний хээ угалзыг 1500 орчим байдаг гэж судлаачид үздэг бөгөөд дүрслэлэээр нь 5 ерөнхий бүлэг хуваадаг байна. Алхан хээ, өлзий хээ, түмэн наст гэх мэт хээ нь геометрийн, загас ланз, эвэр угалз эрвээхэй зэрэг нь амьтны, цэцэг навч, бадамлянхуа зэрэг нь ургамлын, гал, дөл, уул, үүл, усан хээ нь байгалийн үзэгдэл, нацагдорж, хадаган хээ, хорол, чандмань зэрэг нь шашны утга агуулсан хээ юм. Эдгээр хээ угалзнаас энэ удаагийн урлалдаа сонгож авсан нь байгалийн үзэгдэл буюу уул, үүл, усан хээ юм. Ингээд хэрхэн хийхийг та бүхэндээ тайлбарлая.
- Хаммер цаас
- Зузаан цагаан цаас
- Curio зүсэгч машин
- Distress ink тамганы өнгө /Salty ocean, Pine needles, Forest moss, Mowed lawn, Tumbled glass/
- Порлон
- Цавуу / Herma, Tacky glue/
Өөрийнхөө дуртай зургийг харандаагаар зураад зургийг нь авч Silhouette зургийн программруу оруулна. Орж ирсэн зургийг Trace цонхны threshhold -ийг 100% болгоод trace > select rare area> solid fill > outline гэсэн дарааллаар команд өгөхөд зураг чинь 2 дахь давхарга үүсгэн зурагдсан байх болно. Та бяцхан засвар хийгээд л зүсэхэд бэлэн болох нь тэр.
Уулан хээний хамгийн жижгийг цайвар ногооноор, дунд хэсгийг бор ногооноор, хамгийн томыг нь хөх ногооноор будна.
Зузаан цагаан цаасыг 16,5*14,5см хэмжээтэй зүсээд тод хөх өнгийн Distress ink тамганы өнгөөр будна. Ногоон болон хөх өнгийн цааснуудыг давхарлан наана. Энэ нь картны маань нүүр болох юм.
Хээнүүдээ том нь хамгийн хойноо байхаар тааруулж хооронд нь наана. Харин усан хээнүүдийг зурагт үзүүлснээр наана.
Эх биеийг бэлдэхдээ 35*15,5 см хэмжээтэй зузаан цагаан цаасыг голоор нь нугалан бэлдэнэ. Одоо хооронд нь наасан хээнүүдээ зайг нь олж бэлтгэсэн нүүрэн дээрээ наагаад эх бие дээрээ тогтооно.
Ингээд өөр хаана ч байхгүй нэгэн карт бэлэн боллоо. Та миний хийсэн аргаар олон сайхан монгол карт хийж болох бөгөөд эх орныхоо өв уламжлал болсон олон хээ угалзыг манай дэлгүүрт зарагддаг Curio зүсэгч машинаар зүсч урлалдаа ашиглаарай.