Бяцхан дүү нар маань хаалга ханан дээр зурж, будаж эхэлсэн тул тэд нартаа зориулаад чөлөөтэйгөөр зурж бичих самбар хэрэг боллоо. Шохойн самбар болгогч будаг манайд олон өнгөөр ирсэн. Тэгээд дүү нартаа зориулж цэнхэр өнгийн будгаар самбар хийж үзлээ.
- Шохойн самбар болгогч будаг
- Модон хавтан
- Акрилан Будаг (цагаан, ногоон)
- Декупажны мидиум
- Салфетка
- Бийр порлон
Анхааруулга: Тэг дөрвөлжин дүрсэн дээр хүрээ хийж наахдаа маш анхааралтай, өөртөө хангалттай цаг гаргаж байгаад салфеткаа наагаарай. Салфетка тань маш амархан хуулрах эсвэл далий наалдаж болзошгүй.
Шохойн самбар болгогч будгийг будахдаа эхлээд босоо чиглэлд, дараа нь хэвтээ чиглэлтэйгээр нэг цагийн зайтай бийр ашиглан жигд будна.
Заавар дээр хэлсний дагуу, будсан талбайгаа шохойгоор нэг удаа бүрэн шохойдоод, арилгасны дараа самбар хэрэглэхэд бэлэн болох болно. Ингээд самбар хийгээд авлаа даа. Та ч гэсэн гэртээ самбар хийгээрэй.
Бүх сэтгэгдлийг үзэх