Ээмэг Урлах Энгийн Арга

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/10/18

Танд ээмгээ өөрөө хийх юмсан гэж бодогддог уу? Эсвэл баяраар хэн нэгэнд өөрийн хийсэн ээмгийг бэлэглэх юмсан гэж бодогддог бол би танд маш хялбар аргаар ээмэг урлах заавар хүргэх гэж байна.

Элдэгч машинаар өнгийн полимер шаврыг тус бүр 10-20 удаа элдэж зөөлрүүлнэ.

Цагаан, цэнхэр, хөх өнгийн шавраас авч нарийхан болгон бэлдэнэ.

Нарийхан болгож бэлдсэн шавраа хооронд нь нийтгэнэ.

Нийтгэсэн шавраа нугалаад хавчиж нимгэрүүлнэ.

Хар хөх, хөх саарал болон алаг шавраар ээмэг хийхээр бэлдэнэ.

Дээрх 3 өнгөнөөс адил хэмжээтэй тасалж авна

Хөх саарлыг бөөрөнхийлөөд нөгөө хоёр хэсгийг нь хавтгай болгож хоёр талаас нь хулдан наана.

Бөөрөнхийлсөн шавраа шилэн блокоор яльгүй дарж нэг тийш нь эргүүлнэ

Эргүүлсэн тал руугаа эргүүлээд л байх юм бол зурагт үзүүлснээр нэг тийшээ мушгирсан эргүүлэг маягийн хээ үүсэх болно.

Шавраа шилэн блокоор хөнгөн дарж нимгэлээд дээр нь хүнсний скотч тавиад дугуй дүрстэй зүсэгч ирээр дарж ээмэгнийхээ бэлдцийг гарган авна.

Гарган авсан бэлдцийг 110 градусын шарах шүүгээнд 30 минут шарж гарган аваад ээмэгний төмөрт наана.

Ингээд таны ээмэг бэлэн боллоо. Та ямар ч өнгөөр хийж болох бөгөөд манай дэлгүүрт олон өнгийн сонголттой полимер шавар байгаа.

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд