Та намайг юуны тухай яриад байгаа юм бол гэж гайхаж байгаа байх. Манай дэлгүүрт ээмэгний модны сургалт явуулдагтай адил нэр өгсөн юм. Тиймээс надад нэг санаа төрсөн тэр нь CD-ээр ээмэгний өлгүүр хийх юм. Энэхүү шинэлэг санааг би Sarah Jackman гэх бүсгүйгээс харсан билээ. Хэрэв та сонирхож байвал facebook/docrafts гэсэн хаягаар ороод үзээрэй.
- CD
- Тамга
- Цоолбор
- Cropodile or Дрилл/Drill
- Curio
- Товойлгодог зуурмаг
- Декупажны мидиум (Төрөл: матт)
- Soft Touch Varnish / Бэхжүүлэгч лак (Төрөл: илүү гялтгар)
- Archival ink тамганы өнгө (Өнгө: jet black)
- Металлаг өнгийн акрилан будаг (Өнгө: festive red, berry)
- Саатай шингэн будаг (Өнгө: orange-gold)
- Шохойлог будаг (Өнгө: inheritance)
- Бүх төрлийн гадаргууны акрилан будаг (Өнгө: white birch)
- Эсгий хөөсөнцөр наадаг цавуу
- The Ultimate цавуу
Тулгуур болж байгаа баганыг шохойлог будгаар будаад, Archival ink хар тамганы өнгөөр тамгалаад илүү гялтгар бэхжүүлэгч лакаар лакдаж өгнө.
Зөвлөмж: Дугуй гадаргуун дээр яаж тамгалахыг “Бугуйвчаа Хадгалах Мэргэн Санаа” блогноос уншаарай.
Cropodile гэдэг багаж нь хатуу юм цоолж нүхлэдэг багаж юм. Түүгээр би CD-гээ ээмэг өлгөх хэсгийг тэмдэглэж байгаад нүхэлсэн.
Шинэ бараа: Cropodile гэдэг багаж нь хатуу юм цоолж нүхлэдэг багаж юм. Энэ багаж нь удахгүй манай дэлгүүрт ирнэ. Та Facebook-тэй маань холбоотой байгаарай.
CD-гээ бүх төрлийн гадаргууны цагаан акрилан будгаар 3 давхарлаж будна. Дунд нь зүлгүүрдэхээ мартуузай.
Декупажны мидиумаар салфетка болон xээтэй зузаан цасаа наана.
Эцэст нь Archival ink хар тамганы өнгөөр хээ цэцэг тамгалсан.
CD-гээ би холимог техник ашиглаж хийсэн юм.
Тулгуур болон CD-нүүдээ The Ultimate цавуугаар нааж өгөөрэй.
Орой дээр би цаасаар амьд мэт цэцэг хийж онцгой болгосон юм. Үүнийг дараагийн блогпостоос уншаарай.
Ингээд сонгодог өвөрмөц загвартай ээмэгний CD-гээ хийж аваад гоо сайхны ширээн дээрээ тавиарай.
Бүх сэтгэгдлийг үзэх