Ээмэгний СD – 2

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/04/26

Ээмэгний CD дээр хийсэн гоё цэцгийг Сuttlebug гэх машинаар гаргасан юм. Сuttlebug ашиглаад амьд мэт цэцгийг хийж болох юм. Энэ удаа би Hardy Geranium гэх Шимтэглээ цэцгийг хийж үзүүлье.

Эхлээд ногоон машинаар хатуу цааснуудаа цэцэгний хэвнүүдийг гаргаж бэлдэнэ.

Цэцэгний дэлбээнүүдээ үзмэн ягаан Distress маркераар голыг нь тодруулж зурсан.

Үзмэн ягаан Distress тамганы өнгөөр хүрээнүүдийн болон цэцгийн дохиуруудаа өнгөнд нь порлоноор уусгаж товшино.

Навч болон сууриа ногоон Distress тамганы өнгөөр порлоноор товшиж уусгана.

Ингээд цэцгээ хэлбэрт оруулж сурцгаая.

Зөвлөмж: Энэхүү багц дотроо цэцгээ яаж амьд мэт харагдуулах талаар хэдэн үндсэн суурь техник аргуудыг үзүүүлсэн байгаа. Үүнээс гурвыг нь би бадан цэцгэндээ хийж үзүүлье.

Хамгийн түрүүнд цэцгийн дэлбээнүүдээ хүрээ үүсгэж хэлбэрт оруулна. Үүнд товойлгодог багажныхаа 5.0мм ашиглаад доор нь порлон тавин нэг хэмнэлээр дарж өгнө.

Суурь болох навчаа мөн адил 5.0мм товойлгодог багажаар аяганы хэлбэрт оруулан дарж өгнө.

Үлдсэн хоёр навчийг 3.0мм товойлгодог багажаар хээ гаргаж өгнө.

Цэцгийн дохиурыг хуйлмалын багажаар хуйлж өгнө.

Суурь навчин дээрээ чимхүүрээр дэлбээгээ барьж байгаад Tacky Glue цавуугаар нааж өгнө.

Бүх дэлбээнүүдээ нааж дуусаны дараа цавуугаа сайн хатаагаад ар талд нь Tacky Glue цавуугаар нааж өгнө.

Цэцэгний дохиурыг наахаас өмнө нэмэлт чимэглэл оруулах үүднээс Металлаг өнгийн будган дээр үзүүрийг нь дүрнэ. Хатсаны дараа саатай цавуугаар чимэглэнэ.

Сuttlebug-ны Ид Шидийг та харсан гэдэгт итгэлтэй байна. Энгийн цаасаар дэлбээнүүдээ зүсээд амьд мэт цэцэг болно гэж та төсөөлөөгүй байх. Үүнээс гадна ногоон машинаар маш олон зүйл хийж болно шүү. Энэ бол зүгээр эхлэл!

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд