Эмэгтэйчүүдийн баяраар эмэгтэйчүүд бид ч гэсэн ээжийгээ, эгчийгээ, охидуудаа баярлуулах гээд бэлэг бэлддэг шүү дээ. Бэлдсэн бэлгээ чин сэтгэлийнхээ үгийг бичсэн мэндчилгээний карттай өгвөл бүр ч янзтай. Энэ удаа ээжийн эзгүйд ээж болж, дүүгийнхээ төлөө бүхнээ зориулдаг эгэл даруухан эгчдээ зориулан карт урлаж байгаадаа баяртай байна.
- Цагаан Цаас
- Урлалын тамга /WOW Chrysanthemum, Хайрт эгчдээ, Баярын мэнд хүргэе/
- Versamark өнгөгүй тамганы өнгө
- Wow Товойлгогч нунтаг /өнгө: clear regular, metallic silver regular/
- Халуунаар төөнөгч багаж
- Distress ink тамганы өнгө /өнгө: mowed lawn, peacock feathers, shaded lilac, picked raspberry/
- Тамганы өнгө түрхэгч /дугуй хэлбэртэй/
- Perfect Pearls нунтаг боронз /өнгө: confetti white/
- Ус шүршигч
- Herma туузан цавуу
Шинээр сурсан зүйлээ туршиж үзлээ.
Энэхүү техникийг Jennifer McGuire-ийн видеог үзээд туршиж үзмээр санагдсан юм. Үр дүн нь үнэхээр таалагдсан шүү.
Зөвлөмж: Товойлгогч нунтаг хэрхэн ашиглах талаар “Урам Хайрлая Гоо Үзэсгэлэн Минь” блогийн охиноо чимсэн нь хэсгээс уншаарай.
Дугуй хэлбэртэй тамганы өнгө түрхэгчийг ашиглан Distress Ink-н mowed lawn, peacock feathers өнгийг сөөлжлүүлэн, харин shaded lilac, picked raspberry өнгөөр завсар хооронд нь уусган будахад гайхалтай үр дүн гарлаа.
За ингээд бичгийн цаасан дунд хавчуулаад индүүдэхэд товгор гадаргуун нь хайлж, өнгүүд нь хоорондоо уусан их гоё харагдаж байна. Энэ бол картны маань арын суурь юм.
Уг картыг хэнд зориулж хийсэн гэдгийг тодотгож өгөхийн тулд өөр нэг цаасан дээр “Хайрт эгчдээ Баярын мэнд хүргэе” гэж тамгалаад, мөнгөлөг саарал өнгөөр товойлгосон. Үүнийгээ Cuttlebug машинаар зүсч гаргалаа.
Үгээ суурин дээрээ наагаад эх бие болох Hammer цаасан дээрээ нааснаар карт минь бэлэн боллоо. Арын суурь гоё гялтагнаж байгаа нь маш их таалагдаж байна шүү.
Энэ удаа урлалын олон янзын техникийн нэгийг нь сурч авсандаа баяртай байна. Та ч гэсэн туршаад үзээрэй. Амжилт!
Бүх сэтгэгдлийг үзэх