Эгдүүтэй үрийнхээ дурсамжийг бүтээх үү?

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/07/31

Хүүгээ төрөөд удаагүй 2 сартай байхад нь хөл гарынх нь хэвийг аваад хадгалсан байсан юм. Том болоод хуримаа хийхэд нь бэлэглэнэ гэж боддог. Жаазанд хийгээд тавих дэндүү энгийн санагдаад илүү амьд  болгож хийх санаа төрснөө хэрэгжүүлсэн билээ. Энэхүү чимэглэлээ хэрхэн хийсэн аргаа та бүхэнтэй хуваалцъя.

  • Урьдчилан авсан хүүхдийн гар хөлийн хэв
  • Дөрвөлжин MDF хавтан / 0,5 см зузаан 20см*20см хэмжээтэй/
  • Зүрхэн хэлбэртэй MDF хавтан / 0,5 см зузаан 18см*16см хэмжээтэй/
  • Magic touch өнгийн цаас
  • Cuttlebug машин
  • Модны цавуу
  • Сонингын цаас
  • Акрилан будаг / өнгө: цагаан, ногоон, ягаан, алтлаг боронз/

Сууриа бэлдэцгээе

Цагаан өнгийн акрилан будгаар бүх суурь бэлдцээ 3 давхарлан будна.

Будгаа сайтар хатсаны дараа нарийн зүлгүүрээр зүлгүүрдвэл гөлгөр өөгүй болдог шүү.

Дөрвөлжин бэлдцийн хүрээг алтлаг боронзон өнгийн будгаар будна.

Cuttlebug машинаар зүсэж авсан хэвээс үлдсэн цоолбор бүхий magic touch цаасаа тараган цавуу ашиглан зүрхэн хэлбэртэй, будсан хавтан дээрээ хэлбэрийн дагуу хайчилж наана.

Сонингийн цаас нарийхан зүсээд труба орооно. /6 ширхэг/

Ороосон трубагаа 2,2-оор нь цагаан, ягаан, ногоон өнгөөр будна.

Сайтар хатаасан трубагаараа зүрхэн хэлбэртэй бэлдцийн гадна ирмэгийн дагуу тараган цавуугаа ашиглан наана.

Чимэглэлээ хийцгээе

Cuttlebug машин ашиглан төрөл бүрийн өнгө хэлбэр дүрстэй навч, цэцэг зүсэж авна.

Зүссэн навч цэцгүүдээ зүрхэн хэлбэртэй хавтангийн ирмэгээр нааж өнгө.

Дөрвөлжин хавтан дээрээ бэлэн болсон зүрхэн хавтангаа тараган цавуугаар сайтар наана.

Хамгийн сүүлд гар, хөлний хэв болон хүүхдийн зургаа бэлдэц тус бүр дээр байрлуулан цавуугаар наагаад бяцхан үрсийн дурсамжийг хадгалсан ханийн чимэг минь бэлэн боллоо.

Та бүхний урлалд амжилт хүсье.

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд