Элэгдэж Хуучирсан Гутлаа Хувирган Өөрчилье

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/11/06

Эдгээр гутлыг эхлээд харахад зүгээр мэт харагдаж байсан ч ойроос сайн ажиглах юм бол өсгий болон гутлын савхи нь маш их элэгдэж муудсан байсан. WOW болон DecoАrt-аас гаргасан шинэ бүтээгдэхүүн болох Patent Leather-г туршиж үзэх боломж гарсан бөгөөд эцэст нь үнэхээр гайхалтай өөрчлөлтийг авчирч чадсан юм.

  • Гутал
  • Media Texture paste – хэрэв гутлын тань өсгий эвдэрсэн бол засуулах хэрэгтэй
  • DecoArt Patent Leather та өөрийн сонгосон өнгөөрөө будаарай. (би gold өнгөөр будсан)
  • Excel хурц иртэй урлалд хэрэглэдэг хутга

Бүтээцгээе!

Гутлын өсгий эвдэрсэн эсэхийг анхааралтай ажиглаарай. Өсгийний гадаргуу дээр ямар нэг овон товон байвал хурц хутгаар тайрч авна.

Media Texture paste – ийг ашиглан онгорхой нүхийг бөглөнө. Сайтар хатаагаарай.

Гутлынхаа арьсыг гэмтээлгүйгээр texture paste гадаргыг гөлгөр болгож зүлгүүрдэнэ.

Эхлээд би өсгийг нь будаад үүний дараа гутлынхаа гол элэгдсэн хэсгийг будсан. Үүнийхээ дараа хатаана.

Ингээд гутлынхаа үлдсэн бүх хэсгийг үргэлжлүүлэн зөөлөн бийрээр будна. Хүрэхэд гарт наалдахгүй болох хүртэл сайтар хатаагаарай.

ТАЙЛБАР: Үйлдвэрлэгчийн зүгээс давхарлаж будахгүй байх мөн хурдан шаламгай ажиллахыг зөвлөсөн байсан. Харин миний хувьд эдгээр гутлуудыг будахдаа яаралгүй аажуухан хийсэн юм. Ингэж хийснээр будаг маань арьсанд илүү сайн шингэж өгч байсан ба хэрэв давхарлаж будсан бол илүү гоё ч харагдаж болох байсан. Та туршиж үзэж болох юм ингэснээрээ илүү сайн үр дүнд хүрэх аргыг олж авах болно.

Энэ үед гутал маань яльгүй жигд бус өнгөтэй харагдаж байсан учир би 2 дахиа давхарлаж будсан. Хэдэн үе давхарлаж будах нь будаж байгаа гутлын тань анхны өнгө болон таны будгийн өнгөөс хамаарна.

Хийж дууссаны дараа үр дүнг нь харахад үнэхээр сайн болсон байсан. Сэргээн засварласан өсгий яг л шинэхэн мэт харагдаж байсан ба гутлын элэгдсэн арьс нь бараг анзаарагдахааргүй болсон байсан. Алтлаг шаргал өнгө надад маш таалагдсан. Энэ өнгө маань эдгээр хос гутлыг үнэхээр онцгой өвөрмөц харагдуулж байлаа.

САНАМЖ: Өмсөхөөсөө өмнө будсан будгаа 24-48 цаг хатаагаарай.

Энэ онцгой будаг маань элэгдэж хуучирсан гутлыг шинэ мэт харагдуулахад үнэхээр зохимжтой.

Гар цүнх, түрийвч эсвэл бүсээ гуталныхаа өнгөтэй хослуулан будвал ямар вэ дээ!

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд