Энэ Сард Миний Бүтээлч Сэтгэхүйг Өдөөж Чадсан Зүйл Бол…

Урлалын нийтлэгдсэн огноо: 2016/12/02

Та бүхэн кофены үр ашиглаж хийсэн миний цагийг санаж байгаа биз дээ? Цаг хийсэн үрнүүдээс маань үлдсэнийг юунд ашиглах вэ? гэж бодож сууна. Миний хийсэн энэ цаг эсвэл кофены үр ашиглаж байгаа санаа нь бусдын бүтээлч сэтгэлгээг дэврээнэ гэж би ер төсөлөөгүй сууж, гэтэл хүн бүрийн сэтгэхүй өөр гэдэг шиг хүн бүр өөр өөр санаа авч урласан юм.

 Тавтай сайхан хооллоорой

Ногоон машинаараа маш олон ижил зүрх зүсэж гаргаад хэлбэртэй цааснуудаа хооронд нь наахад нэгэн зүрхэн биет болсон. Үүнийгээ дээрээс нь декупажлаад кофены үрээ эргэн тойронд нь асгаж үзтэл маш үзэмжтэй харагдаж хатуу хавтан дээр суурилуулахаар болов. Суурь хавтангаа даавууны декупаж цавуугаараа даавуу нааж өгч зүрх болон кофены үрнүүдээ суурилуулаад сэтгэлд хүрэх сайхан үгс нэмж наагаад чимэглэлээ.

 Хуучин захианууд түүх өгүүлнэ

Цагнаас илүү гарсан алтлаг боронзон кофены үрийг маш энгийн картны чимэглэл болгон ашигласан юм. Саагий маань товойлгодог хавтас дээр цаасаа тавьж байгаад өнгийн харандаагаар дээр нь зурахад цаана байгаа товойлгогчийн хээ цаасан дээр нь үлдсэн юм. Өөрийнх нь сэтгэлд хүрсэн хээ нь гараагүй тул урд талд нь соно зурж нэмэлт чимэглэл хийгээд авсан шүү.

Тоглоомгүйгээр бүтээлч сэтгэлгээ хөгжихгүй

Хуучны тетрис тоглоомон дотор гүйгээд байдаг жижиг биет амьтдыг хүртэл кофены үрээр оруулж хийж үзлээ. Ундрах маань нэхмэлийн утас ашиглаж төөрдөг байшин хийсэн. Энэ энгийн харагдаж байгаа хэрнээ онцгой мэт санагдана.

Хүүхдүүдэд баяр хөөр авчрах алтан тэмээ

“Алтан тэмээ сөөг сөөг”

Айлын нохой хав хав” гэж жоохон байхдаа зөндөө тоглодог байж билээ. Ямар утгатай юуг агуулж байгааг мэдэхгүй ч хүүхдэд инээд хөөр бэлэглэнэ. Ундрахын хийж буй бүтээлээс хараад өнөө үг санаанд орж өнгийг нь солиод бас нэг бяцхан урлал хийгээд авлаа.

Надад дахиад цөөхөн хэдэн кофены үр үлдсэн байгаа. Та харин үүгээр юу хийх байсан бэ? Аль эсвэл шал өөр юм ашиглаж үзсэн үү? Жишээ нь: гоймон ч юм уу?

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд