Эвийн Хоёр Загас

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/03/17

Монголчууд бид дорнын олон бэлгэдлийг дээдлэн, эдлэл хэрэгсэл дээрээ урлан хэрэглэж ирсэн билээ. Тэдгээрийн нэг нь эвийн хоёр загас бөгөөд эхнэр нөхөр хоёр нэг нэгнээ хүндлэн эвтэй найртай байж айл гэр амар амгалан, үр хүүхдүүд нь аз жаргалтай өсөн торнихын бэлгэдэл болдог. Энэ удаа би шилэн тавган дээр эвийн хоёр загас буулгахыг оролдсон бөгөөд хэрхэн хийснээ та бүгдтэй хуваалцъя.

Цаасан дээр 2 загас зурна. Зургаа тойруулан хайчилж авна.

Хайчилж авсан загасаа шилэн тавагныхаа дотор талаас наана.

Нэвт харагдах загасны зургийн зураасыг дагуулан нарийн бийр ашиглан хар өнгийн шилний будаг ашиглан зурна.

Эвийн 2 загасны нэгийг мөнгөлөг нөгөөг алтлаг өнгийн шилний будгуудаар будна

4-5 хоногийн дараа 175 градусын халуунтай шарах шүүгээнд 30 минут шарж бэхжүүлээд хэрэглээрэй.

Тус аргаар өөр олон зүйлийг зурж болох бөгөөд та өөрт таалагдсан урлалаа хийж гэрээ чимээрэй.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд