Гайхамшигт Баярын Зоог Хамтдаа…

Урлалын нийтлэгдсэн огноо: 2016/12/10

Урлалын сэтгүүл үзэж байгаад баярын ширээгээ чимэх гайхамшигт санааг оллоо. Шинэ жилийн баярын ширээний сайхан хоолны зургууд байсан хэдий ч ширээний бүтээлэг аяга тавагны суурь зэрэг зүйлс нь илүү миний анхааралыг татаж байсан юм.

Ингээд та бүхэндээ өөрийн урласан тавагны суурь чимэглэлийг хэрхэн даавуун дээр декупажласанаа танилцуулая.

Юун түрүүнд даавуун тавагны суурь хэрэгтэй бөгөөд наах салфетканыхаа зураг дагуу цагаан акрилан будгаар будаж өгнө.

Хатсаны дараа нь салфеткаа даавууны декупаж мидиумаар наана. Энэхүү мидиум маань ерөнхийдөө хурдан хатдаг хэдий ч баталгаатай байлгах үүднээс дор хаяж 3-4 цаг хатаасан.

Хатсаны дараа мидиумаа ашиглаж дахин бэхжүүлж өгөөрэй. Амжилт

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд