Гар Утас Гар Чимнэ

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/03/29

Та ямар гар утастай вэ? Эсвэл ямар гар утасны гэртэй вэ? гэдгийг хүмүүс их анзаарч хардаг билээ. Монгол хүмүүс бидний хувьд гар утас бол бидний амьдралын нэг хэсэг болсон гэдэгт хэн ч эргэлзэхгүй байх. Тэгвэл сайн гар утастай ч бас содон бусдаас өөр утасны гэртэй бол бүр тасархай. Тэгвэл та гар утасны гэрээ өөрийн хүссэнээр чимэглэж болно шүү дээ. Би яаж чимэглэснээ танд танилцуулъя. Харин энэ удаа цоолбор ашиглахгүй яаж чимэглэх бас нэг санаа өгье.

Хамгийн түрүүнд утасны гэрээ сайн цэвэрлэж бэлдэнэ. Тэгээд будах өнгөө сонгоорой. Сондгой тогоор явбал зохистой харагддаг шүү.

Цаасан скочоор будах хэсгээ хүрээлж нааж өгнө.

Санамж: Арьсан эдлэлийн будгийг ашиглахдаа нэг хэсгээ будаад дараа гүйцэд хатаасны дараа л дараагийн будгаар будаарай. Би хувьдаа дараагийн өнгөөр будахдаа дор хаяж нэг цаг хатах хугацаа өгсөн юм. Заавар дээр давхарлаж будахдаа цагийн дараа будаарай гэсэн байгаа.

Будахдаа улбар шар өнгөөр порлоноор товшиж будна.

Дараа нь улаан өнгөөр порлоноор товшиж будна.

Нэмээд шар өнгөөр порлоноор товшиж будна.

Энэ мэтчилэн өөрийн зохиомжоор гурвалжин дүрснүүдээ гарган будаарай. Би харин ижил өнгөө давхцуулаагүй болохыг анзаараарай.

Үнэхээр гар утас гар чимдэг тул утасны гэр нь бас чамин өөр байвал гоё шүү дээ. Та өөрийн утсандаа тохирсон гэрээ аваад чимэглээд байгаарай. Амжилт!

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд