Гацуурын чимэглэл тань хагараад байна уу? Тэгвэл бид энэ асуудлыг шийдсэн. Та төмрөөр гацуурын чимэглэл хийж болно гэвэл итгэх үү? Бүр болоогүй Урбаник эсвэл варений шилний төмөр таглаагаар гацуурын чимэглэл хийж болдог юм байна. Та яаж хийснийг нь хардаа!
- Multi surface акрилан будаг (Өнгө: Cotton ball-цагаан)
- Multi surface боронзон акрилан будаг (Өнгө: Gold-алтлаг)
- Ultimate цавуу
- Gloss декупажны мидиум
- Xатуу цагаан цаас
- Салфетка
- Тууз
- Төмөр таглаа
Хамгийн түрүүнд таглаагаа хооронд нь The Ultimate цавуугаар салахгүй бат бэх болгож наана. Тэгэхдээ туузаа дундуур нь оруулж тогтоохоо мартуузай.
Цагаан өнгийн Multi Surface акрилан будгаар таглаагаа будаарай. Будахдаа туузаа будаг болгохгүйн тулд скочоор ороож хамгаалаарай.
Хатсаны дараа алтлаг боронзон Multi Surface акрилан будгаараа 3 удаа давхарлаж будаарай. Хооронд нь хатах хугацаа өгөөрэй.
Сүүлд нь декупажласан цаасаа таглаан дээрээ наагаад дараагаар нь дээр нь бантик хийж өгөхөд бүтээл маань бэлэн болсон юм.
Тэгэхээр та өөрийн гараар хийсэн гацуурын чимэглэлээрээ энэ шинэ жилээ угтаарай.
Бүх сэтгэгдлийг үзэх