“Гацуурхан, гацуурхан, гацуурхан
Ганган ногоон гацуурхан…” гээд дуулах мөчид шинэ жилийн уур амьсгал орж ирээд нэг л тийм гоё шүү. Би удахгүй шинэ жилийн баяраа шинэхэн гэр бүлтэйгээ тэмдэглэх гэж байгаадаа маш их баяртай байна. Энэ баярт үйл явдалд тохиолдуулан микс медиа канвас урлал хийхээр боллоо. Яаж хийснийг хамтдаа харцгаая.
- Media Texture Paste Товойлгодог Зуурмаг
- Americana Акрилан Будаг (Өнгө: Festive Green, White wash, Tomato red)
- Dazzling Metallic Металлаг өнгийн будаг (Өнгө: Glorious gold, Shimmering silver)
- Distress Oxide Тамганы Өнгө (Өнгө: Peeled paint)
- Stickles Саатай Цавуу (Өнгө: Diamond)
- Будгийн бийр – Цоолборын Бийр
- Gesso (Жессо)
- Tacky glue
- Mini prills
- Цоолбор
- Канвас
- Харандаа
- Шугам
- Цаасан скотч
Зөвлөгөө: Media Texture Paste Товойлгодог Зуурмаг нь DecoArt компаниас гаргадаг бүтээгдэхүүн юм. Та энэ товойлгодог зуурмагийг ямар ч өнгийн акрилан будагтай хольж хэрэглэж болно шүү. Би өөрөө холихоо мартаад дээрээс нь будсан.
Будаг нь хатсаны дараа Distress Oxide тамганы өнгөөр гацуураа тодруулах үүднээс нэмэлт чимэглэл хийж өгсөн.
Mini prills гэх маш жижиг ширхэгтэй үрлэн чимэглэлээр одыг хийсэн. Тод харагдуулах үүднээс улаан өнгөөр хүрээ хийж өгсөн.
Эцэст нь бэхжүүлэгч лакаар хийсэн бүтээлээ хамгаалан бэхжүүлээрэй.
Ингээд танд шинэ жилийн уур амьсгал мотивац өгсөн гэж найдаж байна. Та ч гэсэн өөрийн канвасаа урлаад үзээрэй.