Гэгээн хайрын баярын өдөрт

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/01/31

Хайрын баярын өдөр ихэвчлэн хосууд бие биедээ өгсөн үүрд мөнхөд хайрлана гэсэн анхны амлалтаа санан тэмдэглэдэг.

Энэ удаа би пергамэнтан цаасаар хийдэг урлалаасаа халиад өөр урлал хийж үзэхээр шийдлээ. Мэдээж хайрын баяр юм чинь ямар нэгэн зүрхтэй юм урламаар санагдлаа.

  • Liquid pearl шингэн сувд
  • Stickles саатай цавуу
  • MagiKote мидиум
  • Модон хавтан
  • Декупаж мидиум
  • Дэгээтэй зүү 2 ш
  • Тууз
  • Ягаан тамганы өнгө
  • Гэрэл зураг

Хөөсөнцөр зүрх 2-ийг Maya Gold будгаар будлаа. Энгийн акрилан будаг хөөсөнцөр дээр тогтдоггүй  учраас түрүүлээд magikote түрхэж өглөө. Энэ мидиум нь цагаан өнгөтөй зуурмаг бөгөөд таны хөөсөнцөрийг ямар ч будаг түрхэгдэхээр гөлгөр гадаргуутай болгодог.

Ер нь бол ямар ч урлал хийсэн туршилт, туршлагагүйгээр шууд төгс бүтээл хийнэ гэж байхгүй л юм байна лэ. Миний хувьд энэ хэдэн зүрхийг чимэглэх гэж хэдэн ч удаа будаг арилгаж хэдэн ч төрлийн юм нааж үзэв.

Эцэст нь наалддаг зураг нааснаар бүтээлээ хийж дуусгав.

Наалддаг зураг өөрөөсөө цавуутай байдаг хэдий ч миний наасан стикернүүд хуулраад байсан учраас декупаж мидиумээ түрхэж бэхжүүлж өглөө. Өнгөгүй тунгалаг хатдаг учраас стикерний маань гялгар гоё өнгийг алдагдуулаагүй шүү.

Нөгөө зүрхийг нь зүгээр л Liquid Pearl, Stickles ашиглаад жижиг цэгнүүд үүсгэж чимэглэлээ. Энгийн бөгөөд гоёмсог болсон.

Модон зүрх маань гол чимэглэл учраас ягаан акрилан будагаар будаад хосуудын зургаа нааж өгөөд наалддаг зүрхэн стикерээр хүрээлүүллээ.

Ингээд хайртай гэж хэлсэн үгээ хэзээ ч бүү мартаарай өдөр бүр хэлж байгаарай гээд хайртай тамгаар тамгалж өглөө.

Танд таалагдсан уу? Миний хувьд би өөрөө энэ чимэглэлийг хийсэндээ их баяртай байна мөн энэ чимэглэл маань хаана ч өлгөсөн зохимжтой шүү.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд