Гэрээ Чимэх Энгийн Соронзон Наалтууд

page setup instructions

the left hand column on this page is divided into left and right portions

They are each set with the responsive settings tab to behave correctly when on a small screen

The coloumn setting withing each ROW need css class setting to be “left-column-left” and “left-column-right”

When moving things around make sure they retain the correct settings.

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/02/18

Үндэсний гоёл, бидний бахархал

Энгийн модон дээр соронзон наалт хийхдээ би дээр нь юу зурахаа мэдэхгүй хэсэг суулаа. Цагаан сартай холбоотой байвал гоё болов уу? Гээд дээлний зураг хайж гарлаа. Ингээд энгийн хэрнээ чамин хээ угалз нэмсэн дээл зурж дээр нь халуунаар төөнөгч багажаараа нэмэлт алтлаг мөнгөлөг чимэглэл хийсэн юм. Мэдээж сүүлд нь гадаад орчинд зориулагдсан мидиумаа дээрээс нь бүрж хамгаалж өгөөрэй. Ар талд нь би наалддаг соронзоо наасан.

Шинэ цэцэг ургах мэт, шинэ бүхэн эхлэх сайхан

Хүйтэн жавраа мартаж дулаарч бүх юм шинээр ургадаг хаврын улирлаа санацгаая. Дулаан орноос шувууд буцаж ирэн амьтад ичээнээсээ гарч байгаль дэлхий сэргэж дуу чимээ орох хамгийн сайхан. Би ингэж бодож байгаад уг сууриа чимлээ. Хийхэд надад амаргүй байсан. Алдаа гаргаж дахиж эхнээс нь хийсэн удаатай. Гэвч болгоомжтой анхааралтай сайн хийвэл бүр илүү гоё үр дүнд хүрнэ шүү. Би цэцэгнүүдээ өнгө өнгийн тамганы өнгөөр тамгалж шувуугаа бийрээр зураад дээрээс нөгөө л хамгаалалтаа хийсэн. Харин энэ удаа маш бага хэмжээгээр порлоноор товшиж түрхсэн шүү. Хамгийн сүүлд нь наалддан соронзоо наахаа битгий мартаарай.

Гэр бүл бүхэн сайн сайхан байгаасай

Энгийн монгол гэрийн минь хэлбэртэй бяцхан хавтанг будахаар боллоо. Эхэндээ хэтэрхий жижиг мэт санагдаж жоохон эвгүй байсан. Гэхдээ будаад хийгээд үзэхэд маш хөөрхөн энгийн гоё болж чадсан. Гэр бүл болгонд байхыг хүсдэг нэг үг нь “Сайн сайхныг хүсье” билээ. Соронзоо наагаад л гүйцээ. Игнээд энгийн даруухан бяцхан чимэглэлийг гэрт тань нэмж байна.

Айл бүрт байдаг өнгөт сайхан үнэртэй цэцэг

Маш гоё сайхан үнэр агуулдаг байгалаасаа бэлэг мэт ирсэн зүйл маань цэцэг билээ. Цэцэг бүр өөрийн онцлог чамин хээ дахин давтагдашгүй байдаг билээ. Би энэ удаа маш гоё тод өнгө хэрэглэхийг хүссэн. Тэгээд цэцэг навч 2 нэгнээсээ салдаггүй юм. Иймээс цэцгэндээ зориулж цаасаар навч хийж өгсөн. Үүнийхээ дараа соронзоо мөн ард нь байрлуулж наасан.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал