Гэрийн нөхцөлд Жэлли Плэйт хийцгээе!

Урлалын нийтлэгдсэн огноо: 2019/01/04

Хэдэн сарын өмнө Медиа Плэйт ашиглан маш гоё карт хийсэн билээ. Оза дурдахдаа, хэвлэгч хавтангууд тамганы өнгөтэй сайхан зохицож байсан хэдий ч будагтай хольж хэрэглэхэд тийм ч амжилттай болоогүй гэж хэлсэн. Энэ нь хавтангийн өөрчлөгдөмтгий шинж чанарыг хязгаарлах учир өөр арга хувилбар хэрэглэж үзэхээр шийдсэн.

Энэ постоороо би та нарт өөрсдөө хэрхэн жэлли хавтан хийж болохыг үзүүлье. Энэ хавтанг aкрилан будагтай хамт хийхэд тун амжилттай болсон. Мөн торон хэвлэлийн будгийг даавуун дээр буулгахад маш сайн зохицож байсан.

Үүнийг хийх нь үнэхээр амархан учир одоо эхэлцгээе. Эдгээр орц найрлага хэрэглэгдэхүүн нь А5 цаасны хэмжээтэй жэлли плэйт хийхэд хангалттай бөгөөд яг нарийн хэмжээ өргөнтэй хийх нь таны савнаас шууд хамаарна.

  • Хутгах жижиг сав юмуу шилэн аяга
  • 6 уут желатин (ойролцоогор 54 гр)
  • 300 гр глицерин
  • 15 мгр буцалсан ус
  • Хавтгай ёроолтой сав 7*9 инчтэй

САНАМЖ: Жэлли плэйт хийх саваа сонгохдоо савны ёроол нь тэгш гөлгөр байх хэрэгтэй ба жэлли плэйт хийх үед хэвлэх гадарга нь маш гоё толигор болох болно гэдгийг санаарай. Хэрэглэхээсээ өмнө сайтар шалгаарай. Шарах шүүгээний төмөр нимгэн тавиур хэрэглэвэл маш зүгээр шүү.

Богино долгионы зуух ашиглаж болох ч хэрэв танд байхгүй бол савтай хольсон жэллигээ халуун устай төмпөнд дүрж хийнэ.

150 мгр халуун усаа желатин дээрээ асгаж түргэн түргэн хутгаарай. 2 минут хутгалгүй орхисны дараа бүх желатин уусаж дуустал дахин сайн хутгана.

Аяган дотроо 300гр хэмжээтэй глицеринээ желатины уусмалтай хольж хийгээд сайн хутгана. Заримдаа уусмал тань өтгөн болж эхлэх магадлалтай учир бүгдийг нь хольж хутгахаас өмнө орц найрлагыг нь зөв тохируулаарай. Хэрэв хэт өтгөн болвол богино долгионы зууханд хийж дахин хайлуулаарай.

Уусмалаа хавтгай ёроолтой савандаа хийгээд хөргөгчид хийж тавина. Жэллитэй саваа тавихдаа тэгш бус хавтан үүсэхээс хамгаалж тэгш гадаргуу дээр тавьсан эсэхээ сайн шалгаарай. Тодорхой хэмжээний хатуу биетэй болтол нь 2 цаг хүлээгээрэй.

Савнаас нь салгахдаа ирмэг хэсгээс нь эхэлж хутгаар болгоомжтой хуулж аваарай.

Хавтангаа арчилж хадгалах:

Хадгалах:  Жэлли плэйтээ 2 филмийн цаасан дунд хавчуулж хадгалвал гэмтэхээс хамгаалах болно. Мөн агаар орохооргүй битүү саванд хийвэл хатаж хорчийхоос сэргийлэх болно. Хадгалахдаа хэвтээгээр нь тавьж хадгална.

Цэвэрлэх: Жэлли плэйтээ усаар угааж болохгүй. Чийгтэй даавуу юмуу нойтон сальфеткаар арчиж цэвэрлэнэ. Спирт болон шил цэвэрлэгчээр бас цэвэрлэж болно.

Дахин сэргээж шинэчлэх: Хэрэв таны жэлли плэйтийн гадарга гэмтсэн тохиолдолд гэмтсэн тэр хэсгээ тайрч аваад богино долгионы зууханд хийж хайлуулаарай. Уусмалаа сайн холиод, хавтгай тэгш ёроолтой савандаа буцааж хийгээд хөргөгчинд хийж тавина.

Цаашид гарах Жэлли Плэйт-тэй холбоотой постуудыг шалгахаа бүү мартаарай.

Бүтээлч байцгаая!

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд