Өвөл, цас, гацуур … Шинэ жил гэхээр хамгийн түрүүнд танд ямар үг орж ирдэг вэ? Би лав цасан ширхэг гэж хэлнээ. Будран орох цасан ширхэг бүр дахин давтагдашгүй өөр байдаг гэж сонсож байсан. Тэгвэл тэрхүү цасан ширхэгийг хэрхэн өөрөө хийж болох талаар энэ удаагийн урлалаараа танилцуулъяа.
- А3 хэмжээтэй шахмал хатуу цаас
- Цаас зүсэгч эсвэл цаасны хутга
- Extreme Sheen акрилан будаг /өнгө: Sapphire, Vintage Brass/
- Americana акрилан будаг /өнгө: Warm White/
- Fast Grab цавуу
- Шүдний чигчлүүр
- Цаас нугалагч
- Порлонон хавтан
Нэмэлт туслах материал
- Cuttlebug зүсэгч машин
- Цасан ширхэгийн хэв
- Утас
А3 хэмжээтэй шахмал цаасаа уртаар нь зүсэж бэлдэнэ. Өргөн нь 1,5 см. Хэрэв танд цаас зүсэгч байхгүй бол цаасны хутгаар зүсэж болно шүү.
Цасан ширхэгийн хэлбэр дүрс ямар байхыг урьдчилан төлөвлөөрэй. Зүссэн бэлдэцээ 10 см, 12 см, 14 см урттай тус бүр 6 ширхэг, харин 6 см-н урттай 12 ширхэг хэрчим бэлдсэн.
Будгаа хатсаны дараа 6 см, 10 см, 12 см хэмжээтэй бүх бэлдэцүүдээ дусал хэлбэрээр наахын тулд бэлдэх хэрэгтэй. Тиймээс зурагт үзүүлсний дагуу порлон дээр бэлдцээ тавиад цаас нугалагч ашиглан нум хэлбэртэй болгов. Ингэснээр дугуйруулан наахад их тохиромжтой.
Нумарсан бэлдэцийн хоёр үзүүрт Fast Grab цавууг шүдний чигчлүүрээр түрхэн, дусал хэлбэрт оруулаад хооронд нь наав. Цаасны хавчаараар хаттал нь хавчиж болно.
14 см-ийн урттай бэлдэцээр зүрхэн хэлбэртэй дүрс хийв. Хатуу цаасыг шовх үзүүртэй болгон нугалахын тулд нугалах хэсгээ цаасны хутгаар хөнгөн зүсэж ором гаргаарай.
Зөвлөмж: Аливаа хатуу шахмал цаасыг цаасны хутгаар ором гаргаж байгаад нугалбал илүү тохиромжтой.
Бэлдцээ Эвлүүлж Цасан Ширхэгээ Бүтээе!
Зөвлөмж: Аливаа хатуу шахмал цаасыг цаасны хутгаар ором гаргаж байгаад нугалбал илүү тохиромжтой.
Дусал, зүрх гээд бэлдсэн бүх зүйлээ хооронд нь нааж, цасан ширхэгээ бүтээв. Нүдэн дээр минь цасан ширхэг бий болж байгааг харахад урамтай сайхан байна шүү.
Бяцхан чимэг нэмэх үүднээс цасан ширхэгийн хэв ашиглан Cuttlebug машинаар жижигхэн цас гарган голд нь наахад илүү амь орлоо.
Та ч гэсэн яг л цасан ширхэг мэт хэзээ ч давтагдашгүй бөгөөд өөрийн гараар цасан ширхэг урлаж, сүлд модоо, гэрээ чимээрэй.
Бүх сэтгэгдлийг үзэх