Гурван Давхар Чихрийн Таваг

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/06/07

Сайн байцгаана уу. Та өмнө нь гурван давхар байшин гэж сонсож байснаас гурван давхар таваг гэж сонсож байсан уу? Тэгвэл би та бүхэнд өнөөдөр хэрхэн энгийн цагаан тавгийг гурван давхар чамин таваг болгосноо танилцуулъя.

Тавган дээр цэцэг ургуулцгаая!

Эхлээд таваг болон хуванцар хундагаа сайн цэвэрлэж бэлдэнэ.

Цэцэгээ ургуулахдаа би саяхан сурсан “Нэг татлагын техник”-ийг ашиглахаар шийдсэн юм. Ингэхдээ тавагныхаа ирмэг хэсэгт 3 ширхэг цэцэг зурлаа. Илүү цэвэрхэн чамин харагдаж байна. Яаж цэцэгээ зурсан талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай вэбсайтаас хараарай.

Анхааруулга: Gloss enamels/Шилний будгийг шууд идэх чихэр жимсэнд хүргэж болохгүй учир гадуураа ууттай чихэр жимсэнд ашиглахад илүү тохиромжтой шүү.

Хундага чимэглэх цаг

Хуванцар хундагаа Gloss enamels цагаан будгаар порлон ашиглан жигд 3 давхарлан будна. Давхарга бүрийн хооронд зүлгүүрдэхээ битгий мартаарай.

Зөвлөмж: Хуванцар материал дээр зүлгүүрдэхэд хэтэрхий чанга дарвал будгаа арилгах магадлалтай тул зөөлөн ширхэгтэй зүлгүүр ашиглан хөнгөн дарж зүлгүүрдээрэй.

Үүний дараа хундаганы үзүүр хэсгийг цэцэгтэй салфеткаар декупажлана. Үүнийгээ бид таваг хоорондын холбоос болгож ашиглах юм.

Ингээд бэлэн болсон тавагныхаа доод суурин дээр хуванцар хундаганыхаа доод суурийг нийлүүлэн халуун буун цавуугаар наана.

Ингээд 3 давхар чихрийн таваг маань бэлэн боллоо. Баяр ёслолын үеэр ширээн дээр чинь бүх юм багтахгүй байвал энэхүү аргыг оролдоод үзэж болох юм. Танд амжилт хүсье.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд